Евроазийн орнууд руу хувийн тээврийн хэрэгслээрээ зорчсон иргэд энэ сарын 30-ны дотор яаралтай гарах шаардлагатай

2022/03/28

Коронавируст халдвар /Ковид-19/ цар тахал эхлэхээс өмнө болон цар тахлын үед Евроазийн Эдийн засгийн холбооны гишүүн улс /Армени, Беларусь, Казахстан, Киргиз, ОХУ/-ын нутагт дэвсгэрт хувийн тээврийн хэрэгсэлтэйгээ нэвтэрч улмаар өнөөдрийг хүртэлх хугацаанд тээврийн хэрэгслээ эдгээр улсын нутаг дэвсгэрээс буцаан гаргаагүй байгаа иргэд бий.

Тэгвэл эдгээр иргэдийг энэ сарын 30-ны дотор гаалийн мэдүүлэг бөглөж, яаралтай гаргахыг зөвлөж байна. Заасан хугацаанд тээврийн хэрэгслээ гаргаагүй тохиолдолд гаалийн болон захиргааны торгууль төлөх, тээврийн хэрэгслээ хураалгах эрсдэлтэйг анхааруулж байна гэж Гадаад харилцааны яамны Консулын албанаас мэдээллээ.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.144.190
    2022/03/29

    Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт - - www.Hot24.pw

    Хариулах