Лу.Гантөмөр, А.Ганбаатар нар ХААДС-д 844.8 сая төгрөгийн өрөө төл

2022/03/28

УИХ-ын гишүүн асан, БСШУ-ны сайд асан Лу.Гантөмөр, Монголын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч А.Ганбаатар нарын хамтарсан “Астра рүүт” ХХК Хөдөө аж ахуйд дэмжих сангаас дэмжлэг аваад, буцаан төлөөгүй. 

2016 онд байгуулагдсан “Астра рүүт” ХХК нь 2021 оноос өмнө 230 сая төгрөгийн өртэй байсан ба тухайн  онд нэмж 614.6 сая төгрөгийн зээл дэмжлэг авсан. "Астра рүүт" ХХК өнгөрсөн онд өр төлөөгүй бөгөөд одоогийн байдлаар хуримтлагдсан нийт өрийн хэмжээ нь 844.8 сая төгрөг болжээ. 

ХААДС-аас хэн хүссэн нь зээл, дэмжлэг аваад байдаггүй. Гэтэл улстөрчид, бизнесийн салбарт нөлөө бүхий хүмүүсийн компаниуд жил тутамд зээл авч, түүнийгээ эргэн төлдөггүй нь шударга бус. 

Эрх мэдэл давуу байдлаар бусдын боломжийг хулгайлахаа зогсоо. Лу.Гантөмөр, А.Ганбаатар нар ХААДС-д 844.8 сая төгрөгийн өрөө төл



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 192.82.74.116
    2022/03/29

    АН-ын хамгийн шилдэг боловсон хүчин бол Лу Гантөмөр гээд байсан чинь Элбэгдорж, Бат-Үүл, Х.Баттулга нараасаа ялгаагүй луйварчин байж дээ.

    Хариулах
  • 213.87.144.190
    2022/03/29

    Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт - - www.Hot24.pw

    Хариулах