ШУА-ийн хэл зохиолын хүрээлэнгийн захирал Ж.Бат-Ирээдүй хуурамч дипломтой

2022/03/29

Шинжлэх Ухааны Академийн Хэл зохиолын хүрээлэнгийн захирлаар ажиллаж буй Ж.Бат-Ирээдүйн Шинжлэх ухааны доктор (Sc.D)-ын диплом хуурамч байсан нь тодорхой боллоо. Оросын Холбооны Улсын Боловсрол, Шинжлэх Ухааны Яам Ж.Бат-Ирээдүйн шинжлэх ухааны докторын дипломыг “улсын чанартай баримт бичигт хамаарахгүй” бөгөөд “шинжлэх ухааны болон шинжлэх ухааны сурган хүмүүжүүлэх ажилтнуудын аттестатчилах улсын системээр эрдмийн зэрэг олгох баримт бичиг биш” хэмээн тодорхойлжээ.

Ж.Бат-Ирээдүй нь 2004 онд Оросын Холбооны Улс дахь Бельгийн “Дэлхийн мэдээлэл дамжуулах их сургууль” гэдэг газар “Монгол хэлний ойролцоо утгын тогтолцоо” сэдвээр Хэл бичгийн ухааны докторын зэрэг (Sc.D) хамгаалсан гэж мэдүүлэн, МУИС, ШУА, гадаад улсын хэд хэдэн байгууллагад ажиллаж ирсэн байна. ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн захирлын диплом хүчингүй байгаа нь сургалт, судалгааны байгууллагыг мэхэлсэн, судлаачийн ёс зүйг зөрчсөн, Монголын шинжлэх ухааны салбарт гарсан ноцтой үйлдэл тул холбогдох байгууллагууд түүнд хариуцлага тооцох талаар хэлэлцэж эхэлжээ.

Эх сурвалж: Barimt.com



Сэтгэгдэл (13)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 139.5.219.58
    2022/04/01

    Ер нь ОХУ-д бэлэн дисс худалдаж аваад индэр дээр уншдаг эсвэл дипломтой мөртлөө диссертацигүй ирдэг хүмүүс байдаг. Хурал дээр ярьж байгааг нь сонсохоор түй ч судлаачийн шинжгүй, дескрипитив статистик ч мэдэхгүй

    Хариулах
  • 139.5.216.105
    2022/03/31

    Энэ комментууд дотор нэг их ШУА-г дампуурсан, хов жив болсон энээ тэрээ гэж хуцсан ганц 2 заримдагууд бнаа. Өөрсдөө зайлуул нэг бол ШУА-аас чадваргүй гээд хөөгдөөд хаа нэгтээ амь хоргодож бгаа заримдагууд, нөгөө бол өөрсдөө чадлаараа дээш гарч чадахгүй, удирдлагадаа өширхсөн оронцогууд бгаа л даа. Их дээд сургуулиудын архичин, чадваргүй, профессор гэж өөрсдийгөө дөвийлгөсөн зарим нэг бүтэл муутай юмнууд ч энэ заримдагуудын дунд бгаа нь үнэн.

    Хариулах
  • 192.82.90.57
    2022/03/30

    ШУА- ийн зарим хурээлэнд докторын зэрэгээ хамгаалах чадваргуй нехед байдаг л юм байнадаа

    Хариулах
  • 131.220.121.170
    2022/03/30

    Нэг ч цагийн хичээл зааж үзээгүй байж хуурамч дэд профессорын дипломтой хүмүүс өөр хүрээлэнгүүдэд явж л байна. үүнийг бас хөндөх хэрэгтэй шүү.

    Хариулах
  • 66.181.161.99
    2022/03/30

    Хуурамч дипломноосоо болж МУИС-аас хөөгдөнгүүтээ ШУА-д очоод орчихжээ.

    Хариулах
  • 64.119.29.146
    2022/03/30

    .

    Хариулах
  • 64.119.29.142
    2022/03/30

    Ямар ёс зүйгүй хүн бэ? Өөрөө саналаараа суудлаасаа буусан нь дээр ш дээ. Ингэж монголын шинжлэх ухаан, дээд боловсролыг хууран мэхэлж болохгүй ээ,

    Хариулах
  • 64.119.29.142
    2022/03/30

    .

    Хариулах
  • 64.119.18.98
    2022/03/30

    Академи шиг социйн үеийн хуучинсаг, хов жив дүүрсэн газар монголд лав байхгүй

    Хариулах
    • 131.220.121.170
      2022/03/30

      аль хэзээний тэтгэвэртээ гарчихсан хүн удирдаад л явж байна аргагүй шүү дээ

  • 122.201.21.224
    2022/03/30

    ШУА гэж үнэн дампуурсан газар байх юм. Элдэв хог новш цугласан ШУА нэртэй, нийгэмд юм бүтээхийг больсон дампуу газрыг тараах цаг нь болсон.

    Хариулах
  • 202.9.46.93
    2022/03/30

    Хэлнийхэн сүүлийн үед хүнээр докторын ажлаа бичүүлдэг гэсэн, өөрөө судлаагүй хүнээр бичүүлсэн дипломоор зэрэг дэв дэвшээд, цалин мөнгө нэмүүлээд явах ч шударга бус шүү!

    Хариулах
  • 213.87.149.227
    2022/03/30

    Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт - - www.Hot24.pw

    Хариулах