Монгол хэл, бичгийн шалгалт дөрөвдүгээр сарын 2-нд явагдана

Х.Есү
2022/03/30

Монгол хэл, бичгийн элсэлтийн ерөнхий шалгалт 2022 оны дөрөвдүгээр сарын 2-ны өдөр Улаанбаатарын цагаар 10:00-11:40 цагт зохион байгуулагдана.

Шалгалт хөдөө орон нутагт 24, нийслэлд 25, улсын хэмжээнд нийт 49 шалгалтын төв дээр болох юм. Эдгээрт ажиллах комиссын гишүүдэд Боловсролын үнэлгээний төвөөс ажлын чиглэл танилцуулах, удирдлага арга зүйгээр хангах, чадавхжуулах сургалтыг өчигдөр зохион байгуулжээ.

Шалгуулагчид eec.mn сайтын "Шалгуулагчийн булан"-д бүртгэлийн дугаар, нууц үгээрээ нэвтэрч шалгалт өгөх төв, заал, суудлын хуваариа хэвлэн авч болно. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.154.149
    2022/03/31

    Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт - - www.Hot24.pw

    Хариулах