ТОДРУУЛГА: Охиноо савлуур дээр суулгачихаад эргээд очиход хүүг минь нохой нь урчихсан байсан


Бага насны хүүхэд нохойнд уруулаа уруулсан байдалтай зураг олон нийтийн сүлжээнд цацагдсан. Тухайн асуудалтай холбоотойгоор тухайн хүүхдийн ар гэртэй нь холбогдож мэдээлэл авлаа.

Тэрбээр, "Өчигдөр 13 цагийн үед хүрээлэнгийн тоглоомын талбай дээр би хоёр хүүхдээ дагуулаад  ганцаараа очсон юм. Том охин маань өндөр гулгуураас гулсаад, хүү минь өндрөөс гулгаж чадахгүй байсан тул хажуу талынх нь жижиг гулсуур дээр очсон. Охин маань гулгаж дуусаад савлуур дээр суух гээд хүлээж байх зуур хүү бид хоёр гулгуурын хажууд тэр нохойны хажууд зогсож байсан. 

Манай охин савлуур дээр өөрөө сууж хүрэхгүй байсан болохоор намайг дуудаад би очсон. Тэр хооронд 5-6 метрийн л зай байсан. Охиноо савлуур дээр суулгачихаад эргээд харахад л тэр нохойнд хазуулчихсан цусаа гоожуулаад гүйж явсан. 

Та нохойны эзнийг олж холбогдох байгууллагат хандсан уу?

Холбогдох байгууллагат өгчихсөн. Гэхдээ нохойны эзнийг олоогүй л байна.

Хүүгийн тань биеийн байдал одоо ямархуу байна вэ?

Биеийн байдал нь одоохондоо гайгүй байна" гэлээ. 



Сэтгэгдэл (5)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.111.68.3
    2022/05/10

    ТЭР НОХОЙГ ОЛЖ УСТГА! НОХОЙ НЭГ Л ХҮН УРВАЛ ДАХИН ДАВТАН ХҮҮХЭД УРААД СУРЧИХДАГ ЮМ. АЮУЛТАЙ ШҮҮ!

    Хариулах
  • 213.87.145.110
    2022/05/10

    Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт --- http://Hot24.pw

    Хариулах
  • 64.119.19.48
    2022/05/09

    nohoig buud

    Хариулах
  • 64.119.19.48
    2022/05/09

    hohirliig baragduulah heregtei.arai ch dee

    Хариулах
  • 103.57.95.133
    2022/05/09

    Хүүхдийг насан туршийн гоо сайханд хохирол учруулчихаад тоох ч үгүй яваад өгөхдөө яахавдээ. Заавал олж хохирлыг нь барагдуулах хэрэгтэй

    Хариулах