СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Дөрвөн автомашин мөргөлдөж 3-5 насны хоёр хүүхэд бэртжээ

Өчигдөр 17 цаг 01 минут

Энэ сарын 16-ны өдрийн 20.00 цагийн орчим БЗД-ийн аравдугаар хороонд, Амгалан захын урд замд дөрвөн автомашин мөргөлджээ.

Ослын улмаас гурван хүн гэмтсэн байна. Цагдаагийн байгууллагаас хэргийн газар үзлэг хийж, шалгалтын үйл ажиллагааг тус албаны Мөрдөн шалгах газрын Мөрдөн шалгах хэлтсээс явуулж байна.

Гэмтсэн гурван хүний хоёр нь 3 болон 5 насны хүүхдүүд байжээ. Осолд холбогдогч жолооч Г согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, согтолтын зэргийг шалгахад 1.94% согтолттой байжээ.

Хөдөлгөөнд оролцогч та бүхэн Замын хөдөлгөөний дүрмийг баримтлан өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангаж, бусад хөдөлгөөнд оролцогчдод хүндэтгэлтэй хандаж, аюултай нөхцөл үүсгэхгүйгээр замын хөдөлгөөндөө оролцоно уу.

Бидний буруутай үйлдлээс үүдэн хүний амь нас, эрүүл мэнд хохирох ёсгүй. Ялангуяа ирээдүй болсон хүүхдүүд маань хохирогч болж байгааг анхаарна уу хэмээн Тээврийн цагдаагийн газраас анхааруулж байна.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.161.168
    21 цагийн өмнө

    Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт -- http://Hot24.pw

    Хариулах