Биеийн тамирын хичээлд амны хаалттай орсны улмаас хоёр сурагч ухаан алдаж улмаар нэг сурагч амиа алджээ гэх мэдээлэл цацагдсан.
Энэ асуудлаар Боловсрол, шинжлэх ухааны яамнаас тайлбар мэдээлэл хийлээ.
Нийслэлийн Боловсролын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Л.Буянтогтох "Амралтын өдрүүдээр бүх сургуультай холбогдож мэдээлэл тодруулсан. Нийслэлийн нэг сургууль дээр зургаадугаар ангийн сурагч бэртсэн тохиолдол гарчээ. Тодруулбал, биеийн тамирын хичээлдээ орохоор явж байх үедээ бэртсэн байсан. Сургуулийн гадаах хяналтын камерыг шалгахад гадаа нөлөөгүйгээр бэртсэн нь тогтоогдсон. Сурагчийг ар гэрийнхэн нь эмнэлэгт эмчлүүлж байгаа.
Одоогоор биеийн тамирын хичээлд сурагчид амны хаалтгүй оруулж байгаа.
Мөн тавдугаар сарын 13-нд аравдугаар ангийн нэг хүүхэд зүрхний шигдээс гэх оноштойгоор гэртээ амь насаа алдсан тохиолдол гарсан байна. Нас барсан хүүхдийн асуудлыг эрүүл мэндийн байгууллага, цагдаагийн байгууллага шалгаж, дүгнэлт гаргана. Биеийн тамирын хичээлд амны хаалттай орсноос болоогүй гэдгийг албан ёсоор хэлье. Хүүхэд орой унтаад өглөө сэрээгүй гэдэг мэдээллийг ар гэрийнхэн нь зүгээс өгсөн" гэв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
213.87.153.200
Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт -- http://Hot24.pw
Хариулах202.21.109.42
Короногоос болсон байхдаа хөөрхий дөө харамсалтай юмаа эмэгнэл илэрхийлеэ
Хариулах103.229.121.198
Тэр 10 дугаар ангийн хүүхэд коронагийн вакцин тариулсан байсан уу? Вакцины улмаас цус бүлэгнэл үүсээгүй юү?
Хариулах