АНУ-ын бага сургуульд зэвсэгт халдлага үйлдэж 14 сурагч, нэг багш амиа алджээ


Мягмар гарагт АНУ-ын Техас мужийн бага сургуульд зэвсэгт этгээд халдлага үйлдэх үеэр 14 сурагч, нэг багш амиа алджээ. 

Техас мужийн Увальд хотын Робб бага сургуульд аллага үйлдсэн этгээд нь 18 настай залуу байсан ба хэргийн газарт цагдаа нарт буудуулж алагдсан байна. Одоогоор аллагыг ямар зорилгоор үйлдсэн нь тодорхойгүй байна.

Робб бага сургууль нь 2-оос 4 дүгээр ангийн 600 орчим сурагчтай үйл ажиллагаа явуулдгийг орон нутгийн цагдаагийн байгууллага мэдээлжээ. Одоогоор хохирогчдын насны талаар мэдээлэл өгөөгүй байна.


Эх сурвалж: Associated Press



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.136.97
    2022/05/26

    Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт -- http://Hot24.pw

    Хариулах