Н.Түвшинбаярт холбогдох хэргийн шүүх хурлыг нээлттэй хэлэлцэж байна

2022/06/08

Олимпын аварга Н.Түвшинбаярт холбогдох шүүх хурал Хан-Уул, Баянгол, СХД-ийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж байна. 

Хохирогчийн талаас шүүх хурлыг нээлттэй явуулах хүсэлт гаргажээ. Хүсэлтийг шүүх бүрэлдэхүүн хэлэлцэж, нээлттэйгээр үргэлжилж байна.

Хуралд шүүх бүрэлдэхүүнээр Б.Батболор, Х.Одбаяр, И.Ганбат нар, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр Б.Нандинцэцэг оролцож байна.

Тэрбээр 2021 оны дөрөвдүгээр сарын 2-ны өдөр согтуурсан үедээ өөрийн найз Э.Энхбатыг зодож, хүнд гэмтэл учруулсны улмаас амь насаа алдсан харамсалтай явдал болсон.

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд Прокурорын байгууллагаас яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлжээ.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.160.184
    2022/06/09

    Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт -- www.Hot24.pw

    Хариулах