С.Амарсайхан: Дулааны аргаар мах боловсруулах, үйлдвэрлэх, экспортлохыг 2023 он хүртэл зогсоолоо

2022/06/08

Засгийн газрын ээлжит хуралдаанаар махтай холбоотой асуудлыг цаашид хэрхэн зохион байгуулах талаар гарсан шийдвэрийг танилцууллаа. 

Шадар сайд С.Амарсайхан: "Тавдугаар сарын 31-нд байгуулагдсан ажлын хэсэг газар дээр нь явж шалгах үзэх ААН-үүдийн удирдлагуудтай уулзалдах, хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн санал сонсох, иргэдийн дунд үүсээд буй санаа зовоосон асуудлын талаар судлах, цаашид цогцоор энэ асуудлыг шийдэх асуудлыг нягталж, Засгийн газрын хуралдаанд танилцуулж, гарсан шийдвэрийг танилцуулъя. 

Цаашид мал төхөөрөхөөс эхлээд хэрэглэгчийн гарт хүрэх процессыг ил тод, нээлттэйгээр эрүүл ахуйн шаардлага хангасан үйлдвэрлэлийн аргаар боловсруулсан байх зохицуулалтад богино хугацаанд оруулах шаардлагатай гэж үзсэн.

Дулааны аргаар мах боловсруулах, үйлдвэрлэх, экспортлох үйл ажиллагааг 2023 оны нэгдүгээр сарын 1-ний өдрийг хүртэл зогсоож байна.

Үүрэг хариуцлагаа биелүүлээгүй, хяналт шалгалтаа хийгээгүйтэй холбоотойгоор Сонгинохайрхан дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн удирдлагуудыг бүрэн бүрэлдэхүүнээр нь сольж, Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын Газар(НМХГ), Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газар(МХЕГ)-ын хариуцлагатай зарим албан тушаалтнуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх, сэлгэх, хариуцлага тооцох, цаашилбал хуулийн байгууллагад шилжүүлэх ажлууд хийгдэнэ" гэв. 

 МХЕГ-ын дарга Б.Баасандорж "Махны үйлдвэрүүдтэй холбоотой асуудлаар манай дотоод хяналт шалгалт хийсэн. Ингэхэд тухайн объект дээр хяналт шалгалт хийсэн нэр бүхий гурван байцаагчийг хяналт шалгалтын дүнгээрээ хариуцлага алдсан, ашиг сонирхлын зөрчилтэй байж болзошгүй гэж үзсэн. Иймд төрийн албаны болон Ашиг сонирхлын тухай хуулийн дагуу арга хэмжээ авна. Гурван байцаагчийг ажлаас нь хална, ашиг сонирхлын зөрчилтэй байж болзошгүй гэж үзсэн тул хуулийн байгууллагад шилжүүлнэ. Мөн Шадар сайдын хэлсэнчлэн НМХГ, МХЕГ-ын холбогдох албан тушаалтанд хариуцлага тооцно" гэв. 




Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.160.184
    2022/06/09

    Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт -- www.Hot24.pw

    Хариулах