Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар "Эрдэнэс Монгол" компанийн бүтцийн талаар хэлэлцжээ.
Энэ талаар Уул Уурхай, Хүнд Үйлдвэрийн сайд Г.Ёндон танилцуулав. Тэрбээр "Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барихаар болсон. Үүнд "Эрдэнэс Монгол" компанийн үйл ажиллагааг тодорхой зааж өгсөн. Учир нь хуулийг хэрэгжүүлэгч гол концепц нь юм.
Өнөөдрийн байдлаар "Эрдэнэс Монгол" компанийн доор байдаг охин компаниудын Төлөөлөн Удирдах Зөвлөл(ТУЗ) нийтдээ 200 гаруй хүний бүрэлдэхүүнтэй байдаг. Тэд бүгд төрийн байгууллагын газар, хэлтсийн дарга нар. Нэг үйл ажиллагааны чиглэлтэй компаниуд хэдий ч уялдаа холбоо муутай зэрэг сул тал бий.
Харин Үндэсний баялгийн сангийн тухай хуульд заагдсан "Эрдэнэс Монгол" компанийн бүтэц нь дэлхийн уул уурхайн шилдэг томоохон корпорацуудтай төстэйгөөр групплэгдэж байгаа.
Өнөөдөр "Эрдэнэс Монгол" компанийн бүрэлдэхүүнд Эрдэнэт үйлдвэр, Монголросцветметийг нэмж оруулсан.
Ингэснээр "Эрдэнэс Монгол" бол төрийн эзэмшилтэй, уул уурхайн бүх компаниуд нэгдсэн холдинг болж байгаа бөгөөд зэс металлын групп, нүүрс эрчим хүчний групп гэж хуваагдана.
Үр дүнд ТУЗ-ийн 200 гаруй гишүүнийг цомхотгож, 27 хүний бүрэлдэхүүнтэйгээр "Эрдэнэс Монгол" компанийг удирдана" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
64.119.20.141
ТУЗ-ийн гишүүд гэж хувалз, шимэгчид, сул цалин мөнгө хүртэгчид
Хариулах213.87.160.184
Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт -- www.Hot24.pw
Хариулах66.181.160.47
ene TUZ gedegt tejeeveruuf sul tsalin ter n gishuud said naraasaa ch iluu , ajil gej yu ch bhgui , haaya iluu shog ulger yriad suuna uur ach holbogdolgui amisgaanuud shuu! turiin mungunii luivarchid !
Хариулах202.126.90.115
Ataarhuu yumbe enchodoo