СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ шатахуун тээвэрлэж яваад онхолджээ

2022/06/09

Өвөрхангай аймгийн Тарагт сумын Голын-Өндөр гэдэг газар шатахуун тээвэрлэгч автомашин онхолдсон тухай дуудлага өчигдөр 19:30 цагт Онцгой байдлын газарт бүртгэгдсэн байна.

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газар, аймгийн Тээврийн цагдаагийн албаны алба хаагчид очиход Улаанбаатар хотоос Өвөрхангай аймгийн Уянга сумын Бөөрөлжүүт багийн Бүрэгдэй гэдэг газар үйл ажиллагаа явуулдаг ашиглалтын талбайд 22 тонн түлш хүргэхээр явсан 49 настай, эрэгтэй, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн үедээ “Танклори” загварын цистерн жолоодож яваад онхолдсон байжээ.

Алба хаагчид ажиллаж, мөн өдрийн 22:40 цагт автомашиныг татаж босгосон гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.137.135
    2022/06/10

    Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт -- www.Hot24.pw

    Хариулах