Онцгой байдлын ерөнхий газраас сураггүй алга болсон иргэдийг эрэн хайж байгаа талаар мэдээллээ.
Тодруулбал, Булган аймгийн Тэшиг сумын Далан багийн “Эмээлчир” гэдэг газар 11 хүн зугаалж явснаас 1 хүн Эг голын усанд завьнаас унаж живсэн тухай дуудлагыг 05.22-ны өдрийн 16:22 цагт хүлээн авсан. Түүнээс хойш эрэн хайх ажиллагааг явуулсаар ирсэн бөгөөд зургаадугаар сарын 08-ны өдрийн 08:00 цагаас эхлэн тус сумын Далан багийн “Эмээлчир” гэдэг газраас Хутаг-Өндөр сумын Хонгор багийн “Сайдын тохой” гэдэг газар хүртэл 50 км-т эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 21:30 цагт түр зогсоосон байна. Өнөөдөр 08:00 цагт дахин эхлүүлжээ.
Архангай аймгийн Ихтамир сумын Хан-Өндөр багийн Өгөөмөр гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 50 км-т, сумын төвөөс баруун зүгт 25 км-т/ Ихтамир сумын харьяат малчин Г-нь 06.06-ны өдөр тус аймгийн Булган сумын төвөөс мориор гэрлүүгээ явж байгаад сураггүй болсон тухай дуудлагыг 06.08-ны өдрийн 10:04 цагт хүлээн авсан.
Тус аймгийн Онцгой байдлын газар, тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд иргэн Г/51 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг Булган сумын Зуунмод багийн “Халтар-Ангархай” гэдэг уулаас Ихтамир сумын Хан-Өндөр багийн “Дэнж” гэдэг газар хүртэл 30 км-т зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 21:30 цагт түр зогсоосон. Мөн өнөөдөр 07:00 цагт дахин эхлүүлсэн.
Дундговь аймгийн Сайнцагаан сумын Далай багийн Овоогийн жирэм гэдэг газар /аймгийн зүүн урд зүгт 30 км-т/Тус сумын харьяат иргэн Ө-нь 06.08-ны өдөр явганаар мал хариулж яваад сураггүй болсон тухай дуудлагыг 06.09-ний өдрийн 05:20 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, ар гэрийнхэн иргэн Ө/50 настай, эмэгтэй, сэтгэцийн эмгэгтэй/-г эрэн хайх ажиллагаа зохион байгуулж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
213.87.136.149
Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт -- www.Hot24.pw
Хариулах