Цагдаа нар сэтгүүлчийн биед халдаж, зургаан цаг баривчлан саатуулжээ

2022/06/10

Богдхан уулын Дугуй цагаан руу явах зам дахь амралтын газар сурвалжилга хийж байсан сэтгүүлч, зураглаачийн биед цагдаа нар халдаж, сэтгүүлчийн үйл ажиллагаанд саад учруулсан хэрэг өчигдөр гарлаа. 

Цагдаагийн алба хаагчид сэтгүүлчийн камер, микрофон, гар утас зэрэг эд зүйлсийг хураан авч, зургаан цаг баривчлан саатуулсан талаар gerelnews.mn сайтын сэтгүүлч цахим хуудастаа мэдэгджээ.

Энэ талаар тэрбээр "Баривчлагдахаас өмнө 8-9 цагдаа хүч хэрэглэн лайв зогсоож, тэр дор нь лайвуудыг устгаж эхэлсэн. Утас, камераа авахаар нэхэж цагдаа нартай хэсэг чаргууцалдсаны эцэст хэд хэд удаа 3-4 цагдаа нарт хүчтэй дэлсүүлэв. Ингээд цагдаагийн саарал фургон ирж 10 гаруй цагдаа бууж ирээд бүх талаас зулгааж чирэн фургон руу хүчээр оруулж, орохгүй гэж эсэргүүцэхэд хэдэн ч удаа цохиулсан юм бүү мэд.

Нэг мэдэхэд фургоны шалан дээр хацраараа хэвтэж дээрээс хэд хэдэн цагдаа гишгэчихсэн хоорондоо шоронд нь хатаачихмаар сэтгүүлчид олон байна аа гэж инээлдэцгээж байсан" гэжээ. 

Сэтгүүлчийн биед халдаж байгаа нь иргэдийн мэдэх эрхэд халдаж буй хэрэг юм. 

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 3 дугаар зүйлд,

  • Хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь өөрийн нийтэлж, нэвтрүүлж байгаа зүйлийнхээ төлөө хариуцлага хүлээнэ. Төрөөс олон нийтийн мэдээллийн агуулгад хяналт /цензур/ тогтоохгүй.
  • Төрөөс хэвлэл мэдээллийн хэрэгсэлд нийтлэх, нэвтрүүлэх мэдээлэлд хяналт тавих байгууллага байгуулахгүй бөгөөд ийм хяналтын үйл ажиллагааг санхүүжүүлэхгүй хэмээн тус тус заасан байдаг билээ. 


Сэтгэгдэл (6)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 192.82.65.47
    2022/06/13

    короногийн үеээр жүүлэхэд сууж байсан хүмүүсрүү ариутгаж байна гээд нүдрүү нүүррүү спирттэй шүршинч цацаж байлаа. Нүдгүй болно биз дэ тэнэг цагдаа нараа.

    Хариулах
  • 192.82.65.47
    2022/06/13

    Новшийн хоцрогдсон монгол цагдаа хэзээ ёс зүйтэй болох юм бэ.

    Хариулах
  • 202.126.92.98
    2022/06/11

    ер нь сэтгүүлч гэх нөхдүүд төрийн байгууллагын шийдвэрээр ажил хийгдэж байхад юу сурвалжилж очдог юм бэ, зайлуул хэдэн төгрөг авчихдаг юм уу нэг их ажил хийж байгаа хүмүүс цаанаа бол худлаа шүү дээ сэтгүүлч гэдэг хууль бус үйлдлийн халхавч нэр шүү дээ

    Хариулах
  • 66.181.160.67
    2022/06/11

    yunii umnu yos zui hariutsaj bgaa humuusees hariutslaga yasan be? gej asuuya . mun darga bold n hentiih uchir bi yasan ch yahav gedeg bodloo orioroi ta arsiin tsagdaa shuu gej sanuulah heregtei bhdaa!

    Хариулах
  • 213.87.136.149
    2022/06/11

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт -- www.Hot24.pw

    Хариулах
  • 37.48.3.29
    2022/06/10

    Tsagdaagiin baiguullaga bolon ter zohison,bie deer chini gishgesen tsagdaagiin ajiltnuudiig shvvhed uguh heregtei.Orchin ved hvmvvs ingej doromjuulj bolohgvi.

    Хариулах