Эмчийн хариуцлагагүй байдлаас үүдэн олгойны хагалгаанд орсон долоон настай хүүхэд гурван жилийн хугацаанд биеийн байдал дээрдэхгүй байгаа талаар хүүгийн ар гэрээс аавынх нь ах Б. Мөнх-Эрдэнэ, аав Б. Мөнхтогоо нар өнөөдөр мэдээлэл хийлээ.
Хүүгийн авга ах Б. Мөнх-Эрдэнэ: “Дүү маань эрүүл мэндийн хувьд ямар нэгэн зовиур байхгүй. Эмнэлэгт эмчилгээнд орж байсан тохиолдол ч байхгүй.
Анх 2019 таван сарын 8-ны өдөр нэгдүгээр ангийн “Үсэглэлийн баяр”-аа тэмдэглэсний дараах өдөр нь гэнэт гэдэс нь өвдөж, улмаар биеийн байдал нь муудан, аравны өдрийн өглөө сумын эмчид үзүүлэхэд “Олгой үрэвссэн. Хагалгаа хийлгэх хэрэгтэй” гэж хэлсэн тул Баянхонгор аймгийн нэгдсэн эмнэлэгт ирж эмчлүүлэхээр явсан. Хагалгаа эхлээд 3-4 цаг болоход хүүхэд нь гарч ирэхгүй байснаас гадна норкозд ороод бүрэн сэргэхгүй, зүрх зогсож, амин үзүүлэлтүүд нь унасан байсан гэдгийг сүүлд мэдсэн.
Хүүгийн аав Б. Мөнхтогоо: Ерөөсөө "мэдээгүйжүүлэлтийг нугасаар хийж, дараа нь унтуулга судсаар хийж хоёр өөр бодис хавсарч зүрх цохисны улмаас тархины эд эсүүд гэмтсэн" гэдэг эмч нарын дүгнэлтүүд тавигдсан байсан. Үүнийг гол нь "Менингитээр тархи нь гэмтсэн" гэж бид нарт ойлгуулж тайлбарлаад байгаа юм. Бид нарт огт мэдэгдэлгүй сүръеэгийн тасаг руу шилжүүлэх гэж байсныг нь гаднаас найз хэлж байж мэдсэн" гэлээ.
Тэд үргэлжлүүлэн тайлбарлахдаа: "2019 оны таван сарын 22-ны өдөр “Эх нялхас”-ын төвд шилжүүлж, эмчилгээ хийлгээд ес хоногийн дараа ухаан орсон. Хариуцлагагүй эмчийн алдаанаас болж хүүхэд маань дөрвөн мөч нугас нурууны таталттай гурван жил хэвтрийн байдалтай, эцэг эхийнх нь малын ажил нь зогссон, оюутан хүүхэд нь сургуулиасаа гарсан байдалтай байна" гэв.
Б. Оргил
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
213.87.154.78
Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт -- www.Hot24.pw
Хариулах66.181.189.56
Мэдээгүйжүүлэлтйн эмч нь төвөнхөөр мэдээгүйжүүлэлт хийж чадахгүй гэх юм Ер нь тэгээд чадахгүй байж яаж ажилд ордог юм бол Өндөр ур чадвар шаарддаг гэсэн лдэ Тэгээд тийм дураараа нугасаар нь мэдээ алдуулж хийнэ гэдэг Мэс заслын эмч нь харж л байсан байгааш дэ Яасан сонин улс вэЭмч нараас л болж дэ Одоо ер нь ийм тохиолдолд яаж мухар олгойг авлаг юм бэ Яг яаж хийх ёстой байсан юмбэ Үүнд чинь Стандарт баймаар Мэрэгжлийн алдаа гарсан биш юмуу Юун их удаан шүүдэг юм бэ Тов тодорхой хэрэг бна Ингэж их чирэгдүүлж нэг айлыг хохироодог
Хариулах203.91.115.53
mal aj axuin gazaraas dor gemeer ymuda arail xariutslagvi ymaa
Хариулах