СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 30 минут үргэлжлэн орсон ширүүн борооноор айлын гэр урсжээ

2022/06/15

Хөвсгөл аймгийн нутагт 30 минут үргэлжлэн орсон усархаг ширүүн борооноор айлын гэр үерт урсчээ. 

Тодруулбал тус аймгийн Алаг-Эрдэнэ сумын Ужиг багийн “Харганы давааны-Ам” гэдэг газарт өчигдөр/2022.06.14/ 15:00-15:30 цагийн хооронд усархаг ширүүн бороо орсны улмаас нэг айлын гэр усанд автаж, нэг айлын гэр үерт урсчээ.

Аймгийн Онцгой байдлын газрын Хатгал тосгон дахь Гал түймэр унтраах, аврах 69 дүгээр ангийн алба хаагчид, тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд үерт урссан, автсан гэрт байсан 8 том хүнийг нүүлгэн шилжүүлсэн байна.



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.155.250
    2022/06/16

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт -- www.Hot24.pw

    Хариулах
  • 103.26.194.151
    2022/06/15

    Өвөлжөө,хаваржаа, намаржаа, зусах нутгаа зөв сонгодож сурах хэрэгтэй.

    Хариулах