Өнөөдөр Эрүүл Мэндийн сайд С. Энхболд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эм эмчилгээ болон тэдэнд үзүүлж байгаа эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах чиглэлээр тайлбар хийж, салбартай холбоотой нэмэлт тодруулгыг өглөө. С. Энхболд сайдын мэдээллэснээр:
- Манай улсад уналт таталттай насанд хүрэгчид болон хүүхдүүд хөнгөлөлттэй үнээр эмээ авдаг. Сая хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн төлөөлөлтэй уулзаад, мөн ерөнхий сайдын өгсөн чиглэлийн дагуу хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн хэрэглэдэг эмнүүдийг төр даах шийдвэр гаргалаа. Энэ шийдвэр эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлөөр баталгаажна. Бид нар судалгаагаа хийж, тун удахгүй энэ сардаа багтааж шийдвэрийг албажуулна. Ялангуяа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн уналт таталтын эмийг 100 хувь төрөөс даадаг болж байна.
- Тархины шалтгаант саажилттай хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эмчилгээний асуудлыг цогцоор шийдэх үүрэг чиглэлүүд өгсөн. Мэдрэлийн ёзоор тайрч, уналт таталтыг багасгаж байгаа хөнгөвчлөх эмчилгээний аргыг өөрийн улсдаа хийдэг нөхцлийг бүрдүүлэхийн төлөө эхнээсээ Энэтхэг болон Турк улс руу холбогдоод тухайн эмнэлгүүдтэй өөрсдийн нэг хоёр шатлалын эмнэлгийн удирдлагуудтай уулзуулж, хооронд нь гэрээ контрактуудыг хийлгэж байна. Эхний ээлжинд ОУ-ын эмч нарыг багтай нь авчирч, хажуугаар нь өөрсдийн багийг бэлдэх журмаар энэ хагалгааг өөрийн орондоо хийдэг болно.
- Дараагийн арга хэмжээ нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үзүүлэх тусламжийг халамж, боловсрол, эрүүл мэнд зэрэг цогцоор нь үзүүлэх шаардлагатай. Тийм ч учраас хөгжлийн бэрхшээлтэй сэргээн засах хөгжлийн төв дээр эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд цогцоор үзүүлэх боломжийг судалж, тусгай зөвшөөрөл болон хүний нөөц дээр дэмжлэг үзүүлж ажиллахаар болсон. Ажлын хэсэг гарч ирээд судалгааны ажлууд хийгдээд явж байна.
213.87.155.250
Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт -- www.Hot24.pw
Хариулах202.126.89.172
Бас л хөлдүү толгой шүү. Аргүй л рентгены эмчийн сэтгэхүйгээр ярьдаг ш дээ. Уналт таталтыг эмийн эмчилгээгээр шийддэг болохоос биш хагалгаагаар шийдэхгүй ш дээ. Бас ОХУ турк вэ?! таталтын эмийн эмчилгээ үр дүн багатай ш дээ. Тэгээд ч эмчилгээний хувьд үр дүнтэй эм үйлдвэрлэгч оронтой холбогдолдоо.
Хариулах66.181.190.222
Tataltiig mes zasliin argaar emchilj boldog, tatalt uusgedeg tsegiig mes zaslaar avdag
139.5.217.62
Гадны нарийн мэргэжлийн эмч нарыг Монголдоо авчирч хагалгаа хийх нь зөв байх, эмч мэргэжилтнүүдээ дагалдуулж сургах хэрэгтэй байна
Хариулах