Улсын аварга шалгаруулах тэмцээнд 300 гаруй алба хаагч оролцож байна

С.Гандэлгэр
2022/06/16

Онцгой байдлын ерөнхий газраас Гал унтраах техникийн олон төрөлт спортын улсын  аварга шалгаруулах тэмцээнийг Сэлэнгэ аймагт зохион байгуулж байна.

Тэмцээний нээлтийн ажиллагаанд ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяр, аймгийн Засаг даргын орлогч Ж.Сайнцог, Онцгой байдлын байгууллагын бүсийн төвийн удирдлагууд оролцлоо.


Тус тэмцээнд 21 аймаг, нийслэлийн Онцгой байдлын газрын 32 багийн 300 гаруй тамирчин оролцож байна.

Алба хаагчид довтолгооны шат, саадтай 100 м, 4х100 метрийн буухиа гүйлт, байлдааны тархалт гэсэн дөрвөн төрлөөр өрсөлдөж, аваргуудаа маргааш шалгаруулна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Эх сурвалж: Онцгой байдлын Ерөнхий газар 

В.Цэнд-Аюуш



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.138.104
    2022/06/17

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт -- www.Hot24.pw

    Хариулах