Усны хомсдол хаяанд ирсэн ч Улаанбаатар хотын иргэд өдөрт дунджаар 150 сая литр ус хэрэглэж байна

Админ
2022/06/16

Хотын хүн ам өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж, үүнтэй холбоотойгоор суурьшлын бүс хүрээгээ тэлж, барилга байгууламжууд шил даран шинээр баригдаж байна. Гэвч үүнийгээ дагаад зохисгүй хэрэглээ, бүтээн байгуулалт, үйлдвэржилт зэрэг хүчин зүйлс бий болж, түүний нөлөөгөөр усны бохирдол бий болсноор, цаашдаа усны хомсдол үүсэх эрсдэл гарч байна. Учир нь Улаанбаатар хотын иргэд өдөрт дунджаар 140-160 мянган метр куб буюу 150 сая литр ус хэрэглэдэг.

Усны тухай хуулиар аймаг, нийслэлийн Засаг дарга усны нөөц болон усны зохистой хэрэглээтэй холбоотой үйл ажиллагааг зохион байгуулна гэж заасан байдаг. Тэгвэл уг ажлыг цогцоор нь хийж, хэрэгжүүлэхийн тулд Хот байгуулалт, хөгжлийн газар, Улаанбаатар хотын Ерөнхий архитектор, Нийслэлийн зураг төслийн хүрээлэн ОНӨААТҮГ болон холбогдох байгууллагуудаас бүрдсэн Ажлын хэсэг гарч, Улаанбаатар хотод дахин төлөвлөлт хийхээр ажиллаж байна. Энэ талаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар хэлэхдээ:

"Дэлхий дахины хөгжлийн явцад улс орнуудад хамгийн их тулгамдаж буй асуудлуудын нэг нь ундны цэвэр усны хэрэглээ юм. Улаанбаатар хотын цэвэр усны хэрэглээ бол зайлшгүй анхаарал хандуулах ёстой асуудал мөн. 2018 онд тухайн үеийн Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Мянганы сорилтын сангийн буцалтгүй тусламжаар Улаанбаатар хотын ундны цэвэр усны хоёрдугаар эх үүсвэрийг Сонгинохайрхан дүүргийн бэлд байгуулах тохиролцоо хийсэн.Энэ ажил 2020 оноос хэрэгжиж эхлэн өдгөө бүтээн байгуулалт нь ид өрнөж байна. Ундны усны хоёр эх үүсвэртэй болсноор хотын иргэд 60 жил ундны цэвэр усанд санаа зовохгүй амьдрах нөхцөл бүрдэнэ." гэсэн байна.

Мөн түүнчлэн Ус сувгийн удирдах газар ОНӨААТҮГ-ын дарга Ц. Төрхүү хэлэхдээ: 

"Гэр хороололд нэг хүний усны хэрэглээ хоногт 8-15 литр байхад, байшин хороололд 160-200 литр байдаг. Ийм том ялгаа гарч байгаа учраас иргэд усаа хэмнэх хэрэгтэй. Усаа хэмнээд, зөв зохистой ашиглаж сурвал цаашдаа ч тэр хандлагаараа амьдрах болов уу гэж бодож байна. Иймд манай байгууллагын зүгээс өсвөр насныханд энэ сэдвийг сайтар сурталчилж, Боловсрол, шинжлэх ухааны яам, Нийслэлийн Боловсролын газартай хамтран сургалтын хөтөлбөрт нь оруулан ажиллаж байгаа" гэжээ. 

Б. Оргил



Сэтгэгдэл (7)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.90.1
    2022/06/17

    Буруу жишээ авч худал бүү ярь.

    Хариулах
  • 213.87.138.104
    2022/06/17

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт -- www.Hot24.pw

    Хариулах
  • 202.9.40.187
    2022/06/16

    tegeed? hergelseniihee hireer tolboroo tolj l bgaa sh d. yu hucaad bgaa. ter heden myangan tonn-r ni mash hyamd uneer avdag uurhainuudaa hyanaach sda mini

    Хариулах
    • 66.181.160.76
      2022/06/16

      Shaa lalar min cham shig pizda usni homsdol baigal delhiigee hairlahaa tui ch mgui lalar l da

  • 202.126.89.129
    2022/06/16

    Хоногт байшиндбайгинд амьдардаг хүмүүс 140-150. 000 м.куб ус хэрэглэдэг ч хүн бна. хэрэглэхгүй хүн ч бна. Энэ ч арай их тоо

    Хариулах
  • 202.126.90.46
    2022/06/16

    Ц.Төрхүү тооцоо судалгаагүй худлаа ярьж байна. 6 ам бүлтэй айл өдөрт 1 тонн сард 30 тонн ус хэрэглэх үү. Ажлаа хий, судал.

    Хариулах
    • 66.181.160.76
      2022/06/16

      Erguu teneg min udyrt 150-200l gej bn yun tonn we