Л.Мөнхбат: Манай таван ажилтан хувцсаа ч авч амжаагүй байхад шавар гэрүүдийг нураасан

Админ
2022/06/17

Дугуй цагаан орчмыг хэрхэн тохижуулах талаар Хотын дарга Д.Сумъяабазар мэдээлэл өглөө.

"Энигма" компани, МҮИС-ийн ТУЗ-ийн дарга Л.Мөнхбат "Богд хаан" жуулчны бааз өмч хөрөнгөө эвдүүлсэндээ харамсаж байна. Бидний зогсож буй энэ ам Даяанчийн ам гэдэг нэртэй, эртнээс авшигтай газар. Оюун санаагаа төвлөрүүлэх гэж энд ирдэг байжээ. Бид энд эрдэм шинжилгээ, судалгааны аялал жуулчлал хөгжүүлэхээр ажилласан ч зөвшөөрөл өгдөггүй.  Бид энэ газрыг 2017 онд авсан. Энэ газрыг биднээс авахын тулд намайг Бээжинд хар тамхи татсан хэргээр баригдлаа гэх мэтээр гүтгэж байсанд би их харамсдаг. Би 18 наснаасаа Орос, Хятад, Солонгост бизнес хийсэн.  Хүний нутагт зодуулсан, дээрэмдүүлсэн, буу тулгуулсан удаа ч бий.   

Манай компанийн ард ямар ч улс төрч байхгүй. Бидний хийж бүтээж буй бүхэн Монголын өмч болно, би үхлээ гэхэд өөр хүнд үлдэнэ. Энд 20-иод хүн ажиллаж байсан. Хот бидний алдагдлыг шийдэж өгнө гэж бодож байна.

Бид хүнд байдалд ороход УИХ-ын гишүүн Н.Энхболд, Б.Пүрэвдорж,  Шадар сайд С.Амарсайхан, Бат-Эрдэнэ, С.Одонтуяа нар санал бодлоо илэрхийлсэн. Өнөөдөр хотын дарга дуудсанд баярлаж байна. Бид шүүхэд нэхэмжлэлээ гаргасан. Шүүхийн шийдвэр гараагүй тул энэ талаар хамаагүй ярьж болохгүй байна. Хохирлын хэмжээг хөндлөнгийн аудит тогтооно. Манай таван  ажилтны амьдарч байсан байрыг нураасан. Тэд хувцсаа ч авч чадаагүй тул бид хохирлыг барагдуулна. Зун энд 70-80 хүн ажилладаг байсан" гэв.



Сэтгэгдэл (6)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.88.181
    2022/06/20

    yamar muuhai hudalch yum. ezengui ,baigaliin ungu chimeg gutaasan heden balgasuud xichneen jil bolson bilee???? Gazriin tulburuu tuluhgui , bgalid eeltei buteen bguukalt hdegguu olon jil bolsonii ninhariud harin ch nuhun tulbur avah heregtei. Hotiin darga tostoi zuv dhiidver gargasan demjij bn

    Хариулах
  • 66.181.187.67
    2022/06/19

    Шаагаад байгаарай халтараа. Ашиглах аргагүй хог новш болсон шавар гэрүүд байсан шүү. Ашиглаагүй олон жил болсон. Юун хүн амьдрах манатай заваан хог байсан шүү. Энэ компанид нь байгаль бохирдуулсан гэж торгууль нэмж тавиад хогийг нь зайлуулсан зардлыг давхар гаргуулах хэрэгтэй. Өмч хөрөнгө бус хог байсан шүү

    Хариулах
  • 192.82.82.230
    2022/06/19

    Za Huzaa chi Hogiin shavarniihaa hogiin zewrelee

    Хариулах
  • 192.82.75.133
    2022/06/19

    Гарахгүй эсэргүүцээд байхаар тэгнэ шдээ..Дархан цаазтай ууланд хэдэншавар овоохой босгочихоод өмч гээд хуцаад байна.Улс орны эрх ашиг гэж бас бий шүү.

    Хариулах
  • 213.87.157.162
    2022/06/18

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт -- www.Hot24.pw

    Хариулах
  • 62.55.205.86
    2022/06/17

    Матрын нулимсаа одоо болио хө. Чи уул нь гайгүй бизнесмэн, гайгүй л эр ш дээ. Жаахан ёс зүйтэй, эх орон ч байх хэрэгтэй л дээ. Мөнгө л олж байвал нүдээ өгөхөөс буцахгүй байж болохгүй ээ. Ялангуяа, ийм авшигтай газар. Үр хүүхдүүдэд чинь хараал нь ирнэ шүү. Хичнээн жил л заваарууллаа ш дээ чи. Юун 17 он бэ, аль 2010 оноос ч чи наанаа эзэн суугаа биз дээ.

    Хариулах