Ажлын ачаалал, ар гэрийн зохицуулах олон ажлуудаас болж, өдөр тутмын амьдрал урсан өнгөрсөөр бие сэтгэл, оюун ухаан нэг л хоосон санагдах үе бидэнд цөөнгүй. Амьдрал аливааг зохицуулж сурахыг шаардах бөгөөд түүнд дасч өөрийгөө ойлгож, мэдэрсэн хүмүүс амжилттай явдаг ажээ. Иймд унтаа, нойрмог байдлаасаа сэргэж бүтээмжээ нэмэгдүүлэх нь чухал юм.
Бүхий л зүйлсээ өөрчилж, сайжруулахын тулд заавал шинээр эхлэх шаардлагагүй. Илүү олон зүйлсийг туршиж үзэн, амьдралаа сонирхолтой болгохын тулд дараах таван зүйлсийг хэрэгжүүлж үзэхийг зөвлөж байна.
Амьдралыг таашааж мэдрэх хамгийн энгийн бөгөөд зардал багатай шийдэл бол алхах явдал юм. Зүгээр л гараад байгалийг мэдэрч, их хотын түгжрээнд цагаа өнгөрүүлэлгүйгээр хүүхдүүдтэйгээ, хань ижилтэйгээ эсвэл ганцаараа зугаалж болох юм. Цэвэр агаараар амьсгалж, хүрээлэн буй орчинд юу болж байгааг анзаараарай. Арав, арван таван минутын алхалт ч гэсэн танд хэрэгтэй хүчийг өгч чадна.
Өдрийн цагаар дуг хийх нь анхаарлаа төвлөрүүлж, сэтгэл санааг тань тайвшруулж чадна. Сандал эсвэл буйдан дээр өөрийн тухтай байдлыг бий болгож ердөө хорин минут зарцуулаад өөрөө өөртөө цаг гаргахыг хичээгээрэй.
Сайн найзтайгаа ярилцах нь биднийг цэнэглэж өгдөг. Харилцан ярианд хандах хандлагаа шинэчилж, илүү олон өнцгөөр ярилцахыг, зөвхөн өөрийгөө анхаарах бус найздаа ч анхаарал тавьж жинхэнэ утгаараа холбогдохыг хичээгээрэй. Найзыгаа сонсож, хоёуланд нь чухал зүйлсийн талаар ярилц. Заримдаа сэтгэл санаагаа сэргээхийн тулд хурдан дуудлага хийхэд л хангалттай.
Заавал түүхийн, уран зохиолын ном уншилгүйгээр хувь хүний хөгжлийн тухай, эсвэл комик номноос эхэлж болох юм. Алхам алхмаар уншихад суралцан утаснаасаа түр холдох цаг гаргаарай. Эсвэл сэтгүүл, хоолны номны хуудсыг гүйлгэн харж, хөгжилтэй санаануудыг олж авч болох юм. (Өнөө оройн талаар санаа зовохын тулд оройн хоолны жор хайгаад хэрэггүй!)
Юу ч хийсэн сайтар төвлөрч чадахгүй, хий бухимдаад, дотны хүмүүстээ уураа гаргах үе танд тулгарч байсан уу? Дараа нь харамсаад хийсэн, ярьсан зүйлдээ гэмшээд байна уу? Энэ нь таны сэтгэл зүй тогтворгүй болсны шинж ажээ. Өөрөө өөрийгөө сонсож, ойлгоогүйгээс болж танаас маш олон ааш гараад байгаа юм. Хааяа ч гэсэн түр амсхийгээд ажил, амьдралаа хэдхэн минут хойшлуулж дотоод хүнээ сонсоорой. (Их дажгүй хүн байдаг шүү)
В.Цэнд-Аюуш
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна