СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хоёр өрөө байраа зарж сүлжээнд ороод орон гэргүй болжээ


Монгол улсын иргэн О: Хагас жилийн цалингаасаа хураасан мөнгөөрөө 2+2 урамшуулалт пирамидын сүлжээнд орж 14 хоногийн дотор урамшуулал хүртжээ. Ингээд түүнд сард хоёр удаа ашиг олоод байж болохоор сэдэл төрж эргэн тойрныхоо хүмүүсийг элсүүлсээр 6 сая орчим төгрөгөө өнөөх сүлжээндээ өгч, эргүүлээд 1.1 сая гэх мэтээр бага багаар цалин авч 3 сар болжээ. Гар дээрээ авсан бэлэн мөнгийг нь бодоод үзэхээр тушаасан 6 сая төгрөгтөө огт хүрээгүй байхад өөрийгөө цаашдаа цалин авсаар байх болно гэж итгэж, ах дүүсээ, ажлын газрын хүмүүсээ гэсээр араасаа 20 гаруй хүнийг элсүүлсэн байдаг. Сүлжээнийх нь хүмүүс О-д дахиад мөнгөө “нуга” хийж болох өөр сүлжээг санал болгосон байна. Ингэхдээ “энэ бол цөөхөн хүмүүст нууц байдлаар олдож байгаа боломж, Монголд 3 сарын дараа орж ирнэ, зөвхөн өөрсдийнхөө хүмүүс түрүүлж боломж олгоод, 300 хувийн ашигтай ажиллана” гэж итгүүлсэн байгаа юм. Энэ удаа О том хөдлөхөөр шийдэж 2 өрөө байраа 85 сая төгрөгөөр худалдан тухайн сүлжээндээ тушаажээ. Гэвч түүнд 300 бүү хэл 30 хувь, бүр 3 хувийн ч ашиг ирсэнгүй. Ингээд хохирогч болсноо мэдсэн байна. Энэ сүлжээний хохирогчийн тоо ар араасаа нэмэгдсээр 1000 хол давж, нийт 557 сая 580 мянган төгрөгийн хохирол гарч ирсэн байна. Өнөөг хүртэл 2 жилийн туршид хохиролоо барагдуулж чадахгүй хүүхдүүдийнхээрээ, ах дүүсийнхээрээ хоног төөрүүлж явна.

Үүнтэй яг адилхан хэрэг хэдхэн хоногийн өмнө цахим орчинд тархасныг та бүхэн зурагтай нь харсан байх. Хөвсгөлд аймагт хагас жил гаруйн хугацаанд 10 мянга гаран хохирогч бүртгэгдээд байгаа “Бэлтэс мөрөн” сүлжээний луйварт орон гэрээрээ дэнчин тавьж ороод, айлын хашаанд майханд амьдарч байгаа иргэний яриа. Энэ бол наад захын асуудал.

Дэлхий дахинаа хүмүүс хохирдог оо хохирч, хэдэн арван тэрбумын өрөнд ордог оо орж, хэдэн зуун мянган хүмүүс өртсөн пирамидын буюу олон шатлалт маркетингийн гэмт хэрэг Монголд цэцэглэж, дэлхийн пирамидын луйврын сүлжээнийхэн Монголыг онилсон хэвээр л байна. Бүр Монголоос ихэнх ашгаа олдог талаар хуулийнхан мэдээлж байна.

Сүлжээний луйвраар хохирсон иргэд мөнгө санхүүгээс гадна сэтгэл санааны асар их хохирол амсаж, бие эрүүл мэнд нь доройтох, залилагчаас илүү амьдын тамд унадаг талаарх гомдол сэтгэгдэл олон бий.
Цагдаагийн байгууллагаас тодруулбал 2021-2022 оны хооронд Пирамидын сүлжээний луйврын 10 томоохон хэрэг цагдаад бүртгэгдэн ажиллагаанд шалгагдаж байгаа бөгөөд, нийт хохирлын хэмжээ 110,8 тэрбум төгрөгт хүрээд байгаа мэдээлэл өгсөн байдаг.

Залилах гэмт хэрэг энэ мэтээр газар авсаар байгаагийн нөгөө талд хууль, эрх зүйн орчноо яаралтай өөрчилж, технологийн дэвшилтэй уялдуулсан зарим асуудлыг тусгах хэрэгтэй болжээ. Жишээ нь шинэчлэн найруулсан “Эрүүгийн тухай” хуулиар 17.3 гэсэн ганцхан зүйл, заалтаар “Залилах” гэмт хэргийг шийдвэрлэж, ял оногдуулдаг. Хамгийн дээд тал нь залилагч нар 10 жилийн хорих ял авч байна. Цаашдаа ч залилагч нарын арга нарийсч, энэ хэрэг өсөн нэмэгдэх хандлагатай байгаа тул нэг талаас иргэд үргэлж нягталж шалгадаг, нэмээд цахим орчинд технологийн мэдлэгтэй байх, нөгөө талаас хууль эрхзүйн орчин илүү сайжрах шаардлага тулгарч байгаа сануулж байгаа хэрэг юм.



Сэтгэгдэл (16)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.21.108.1
    2022/06/23

    Premid suljee oruj irj office neej bga hunuust shuud hariutslaga tootsoj bha heregtei tegeed medleg bhgui zugeer l dundaj tuvshni hurdan argaar mungu oloh gesen humuus bdag medleggui tegeed hunii mungiig sudlalgui harnahui ymruuga oruuldag

    Хариулах
  • 64.119.26.206
    2022/06/23

    Сүлжээ угаасаа хог тархи угаалт

    Хариулах
  • 202.126.89.107
    2022/06/21

    Shunal ihdvel shulam bolnoo gej ene dee

    Хариулах
  • 66.181.161.26
    2022/06/21

    Үнэгүй хоол хулганы хавханд л байдаг юм.

    Хариулах
  • 213.87.89.84
    2022/06/21

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw

    Хариулах
  • 202.9.46.56
    2022/06/20

    Ер нь яаж ч бодсон зүгээр сууж бгаад мөнгөтэй болно гэж бх уууу

    Хариулах
  • 192.82.77.196
    2022/06/20

    Үнэхээр бүртгэгдсэн сүлжээ байгаа бол олонд зарлаж хүмүүст сэрэмжлүүл,

    Хариулах
  • 202.179.21.230
    2022/06/20

    байраа таны нэр дээр шилжүүлээд танаас их хэмжээний мөнгө зээлж авчихаад буцаагаад дүр эсгэсэн хэлцэл хийсэн юмаа би байраа зарах анхнаасаа бодолгүй байсан гэж хэлээд буцаагаад байраа шүүхдээд авчихдаг юм байна лээ шүү .худалдан авах гэрээ хийчихээд наториодаар баталуулсан байхад буцаагаад өгүүлчихдэг шүүхтэй шүү дээ бид чинь /

    Хариулах
  • 66.181.187.182
    2022/06/20

    Хөөрхийс ядуу түмэнг цөлмөж буй гунигт ганц бизнес сүлжээ ,газар авч буй нь аймшиг

    Хариулах
  • 202.9.46.170
    2022/06/20

    Удахгүй койн нэртэй сүлжээний луйврын бизнес дампуурч койнд мөнгөө хийсэн олон мянган монголчууд хохирно.

    Хариулах
  • 203.17.23.50
    2022/06/20

    Amway gj 1 senhrvvlegch baina. Amway.s bolj nzaasaa ch holboo tasarsan. Jesuschin shg aashlaad bhaar tuwegtei sanagdsan. Mongold udahgvi tom salbar neegdnee l gesen odo barag 2 jil bolhod bi ter amway alban yosnii yumiig olj haraagvi l bna. Tiimerhvv ajliig hen sergelen hen busdiig itgvvleh chadwartai ni l hdeg bhoo. Yur ni bair sawaa zaran baij ed hurungunuusuu hagatsan baij olz ashig oloh gdg hvmvvs yag yu boddiin boloo noorhoi ch gesen ger min gej bairtai oroh orontoi bol tervvgeer togloh hereggvi

    Хариулах
  • 49.0.129.178
    2022/06/20

    Ymar suljee gdgiig ni heleed anhaarulah medeelel tawiadgumu medeeleldee bish garchigandaa anhaarah yum ene medeeleliin siteuud

    Хариулах
  • 43.242.242.138
    2022/06/20

    Hahahahah

    Хариулах
  • 122.201.25.44
    2022/06/20

    Yag jmar suljeenii yum hiisen yum.bol? Yag ter shuu eme shuu gd heleed uguhkv bol hetsu lde

    Хариулах
  • 202.126.89.34
    2022/06/20

    evgui evgui negent mongo oruulsan bol hohirch ulddeg yum shig bna. tged hohi boloh yum bna shuu.

    Хариулах
  • 202.55.188.99
    2022/06/20

    zalilasan huniig dor n horihgui hoirgo bgaad bhaar daraagiin hunee hohiroogood yavaad bdag yum bn lee shd manaid, dor n arga hemjee avch horih l hrergtei dee

    Хариулах