Нөхөн болон дахин сонгуульд МАН үнэмлэхүй ялалт байгуулжээ


2022 оны 6 дугаар сарын 19-ний өдөр 15 аймгийн 41 сум, Нийслэлийн 2 дүүрэгт аймаг, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчдийн нөхөн болон дахин сонгууль боллоо. 

Нөхөн болон дахин сонгуульд нийт 52 мандатад 94 нэр дэвшигчид өрсөлдсөн бөгөөд гурван тойрог дээр санал хураалт хойшлогдож 49 мандатын төлөө санал хураалт болсон байна. 

Нийт нэр дэвшигчдийн 49 нь Монгол Ардын Намаас, 37 нь Ардчилсан намаас, 8 нь бие даан нэр дэвшигч байгаа бөгөөд улс даяар нэгэн зэрэг, аймаг, нийслэлийн 60 хэсэгт орон нутгийн Хурлын төлөөлөгчийн нөхөн, дахин сонгууль боллоо. 

Урьдчилсан байдлаар санал хураалтын дүн гарчээ. Булган аймгийн ИТХ-ын төлөөлөгч сонгох сонгууль шүүхийн маргааны улмаас хойшилсон байна. 

Дорноговь, Сэлэнгэ, Хэнтийн аймгийн ИТХ-ын нөхйөн сонгуульд МАН дангаараа ялалт байгуулжээ. Сум дүүргийн ИТХ-ын төлөөлөгчийг сонгох сонгуульд 46 мандат дээр санал хураалт явагдаж нийт 33 тойрог дээр МАН ялсан байна. Ийнхүү Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нөхөн болон дахин сонгуульд МАН үнэмлэхүй ялалт байгуулжээ.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.89.84
    2022/06/21

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw

    Хариулах