н.Отгонжаргал: Хотын төвөөс гуравхан км-т иргэд хөдөө орон нутгийн хүмүүсээс доогуур нөхцөлд амьдарч байна


Өнөөдөр Баянзүрх дүүргийн иргэд эрүүл аж төрөх боломжгүй байдалд амьдарч буй талаараа нийслэл, хот дүүргийн удирдлагууд, Ерөнхийлөгч, ерөнхий сайд нарт хандан мэдээлэл хийлээ. 

Баянзүрх дүүргийн 14-р хорооны иргэн Отгонжаргал: "Нарантуул зах болон Өгөөмөр захыг дайран өнгөрдөг төв замын асуудал шийдэгдэхгүй удаж байна. Бид засмал зам тавиулъя гээд өчнөөн хүсэлт өгөөд, замынх нь мөнгө төсөвт суугддаг ч жил болгон буцаагддаг. Энэ жил гэхэд 2.6 тэрбум төгрөг суугдсан ч дахиад буцаагдаж байна. Яаралтай арга хэмжээ авч засаж өгөхгүй байгаа учраас бид нар хавар, намар тоосжилтонд, зун шавар шалбааг дунд амьдарч, иргэд гэр лүүгээ орж чадахгүй байгаа.

Иймд Ерөнхий сайд, Ерөнхийлөгч, Д. Сумъяабазар даргаа ирээд үзээч ээ! Та нар байдалтай нь танилцаач ээ! Хотын төвөөс гуравхан км-т иргэд хөдөө орон нутгийн хүмүүсээс доогуур нөхцөлд амьдарч байна. Тоосжилтоос болж хүүхдүүд нь харшилтай, өвгөд хөгшид нь астомтай, бүр уушгины хорт хавдартай, өнөө маргаашгүй бие нь муудаад гэртээ байгаа хүн ч байгаа" гэлээ.

Б. Оргил



Сэтгэгдэл (5)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.180.198
    2022/06/21

    Арай дэндүү юмаа зам тавина гээд хэдэн жил болж өайна Саранчимэг гэж эндээс сонгогдсон эргүү авгай ажилаа хий л дэ Сумьяабазар даргаа ирж газар дээр нь үзээд өгөөчээ ухаантай даа манай дарга

    Хариулах
  • 213.87.89.84
    2022/06/21

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw

    Хариулах
  • 192.82.75.6
    2022/06/20

    Эрх мэдэлтэй хүмүүсийн зуслан энэ тэр газар руу нь дор нь зам тавьдаг биз дээ

    Хариулах
  • 66.181.161.74
    2022/06/20

    хөдөө орон нутгийн хүмүүс та нартай зүйрэлхээргүй сайхан амьдарч байгаа шүү наад амьдарлаа орон нутагт амьдарч байгаа хүмүүстэй зүйлэхгүй шүү

    Хариулах
    • 103.57.94.172
      2022/06/21

      Зөв