Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн авьяас чадварыг хөгжүүлэх уралдаан гурав дахь жилдээ зохион байгуулагдлаа

Админ
2022/06/20

НЗДТГ-ын дэмжлэгтэйгээр Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах Нийслэлийн салбар зөвлөл болон Нийслэлийн Нийгмийн халамжийн газар хамтран  зохион байгуулсан гар зураг, гар урлал, зохион бичлэгийн уралдааны шилдгүүд өнөөдөр шагналаа гардлаа.

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн авьяас чадварыг хөгжүүлэх, бүтээлч хандлагыг нэмэгдүүлэх, нийгэмд эерэг хандлагыг бий болгох зорилготой энэхүү уралдааныг гурав дахь жилдээ зохион байгуулж байна. Энэ жил “Хүүхдийн ертөнц” гар зураг, “Миний мөрөөдөл” зохион бичлэг, “Бүтээлч-БИ” гар бүтээл гэсэн гурван төрөлд нийслэлийн есөн дүүргийн 250 хүүхэд оролцжээ. Үүнээс 20 хүүхэд шилдэг гурав болон тусгай байрт шалгарч, шагналаа гардан авлаа.

Жил бүрийн Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр болон Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах олон улсын өдрийг тохиолдуулан хүүхдүүдийн дунд зохион байгуулдаг тус уралдаанд 2019 онд 75 хүүхэд, 2021 онд 158 хүүхэд тус тус оролцож байв.

Эх сурвалж - НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР

Б.Билэгсайхан



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.89.84
    2022/06/21

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw

    Хариулах