Багануур дүүргийн Засаг даргын нэрэмжит “Хөдөлгөөн-Эрүүл мэнд” сэдэвт биеийн тамир, спортын VIII их наадмын сагсан бөмбөгийн төрөл 3-р сарын 18-20-ны өдрүүдэд боллоо.
Тэмцээнд 23 байгууллага аж ажуйн нэгжийн эрэгтэй эмэгтэй нийт 270 тамирчин хурд хүчээ сорин өрсөлдсөнөөс Багануур ХК-ийн эрэгтэй баг тэргүүн байранд шалгарч алтан медалийн болзол хангалаа. Харин эмэгтэй баг 2 дахь нугалаанд хожигдсоноор 7-р байрт бичигдлээ. Хөдөлгөөн-эрүүл мэнд спортын наадмын дараагийн төрөл Дартс. 3-р сарын 26-ны өдөр зохион байгуулагдах Дартсын төрөлд компаниа төлөөлөн оролцож буй тамирчдадаа амжилт хүсье.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна