ДАРТСЫН ТЭМЦЭЭНД БАГАНУУР ХК-ИЙН БАГ АЛТАН МЕДАЛИЙН БОЛЗОЛ ХАНГАЛАА

2022/03/28

Багануур дүүргийн Засаг даргын нэрэмжит “Хөдөлгөөн-Эрүүл мэнд” сэдэвт биеийн тамир, спортын VIII их наадмын Дартсын төрөл 03-р сарын 26-ны өдөр Биеийн тамир спорт хорооны зааланд боллоо. 

Тус тэмцээнд 24 байгууллага ААН-ийн 120 тамирчин оролцсоноос Багануур ХК-ийн баг түрүүлж алтан медалийн болзол хангалаа. Медалийн буухиаг амжилттай үргэлжлүүлсэн дартсын тамирчдадаа баяр хүргэе. Дараагийн тэмцээн ширээний теннис. 04-р сарын 02-ны өдөр болох ширээний теннисний төрөлд өнгөрөгч 7 хоногт болсон дүүргийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцсон тамирчид оролцоно. Теннисний тамирчдадаа амжилт хүсье.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна