​ICE TOP хамтлагийн дуучдаас хар тамхи илрээгүй


2022 оны 6-р сарын 18-ны өдөр төв цэнгэлдэх хүрээлэнд ICE TOP хамтлагийн “Миний нийслэл” тоглолт болсон. Уг тоглолт багагүй дуулианыг дагуулаад амжсан. Тодруулвал ICE TOP хамтлагийн гишүүд болон тоглолтонд урилгаар оролцсон дуучдаас хар тамхины бодис илэрсэн гэх мэдээлэл гарсан. ICE TOP хамтлаг өөрсдийн зүгээс тайлбар хийж хар тамхины зүйл хэрэглээгүй гэдгээ мэдэгдсэн бол тус мэдээллийн талаар ЦЕГ-ын Хэвлэл, мэдээллийн төвийн чиглэлийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Д.Оюун хэвлэлд өгсөн ярилцлагадаа :

“Тоглолтын үеэр цагдаагийн байгууллага хэв журмыг сахиулан ажилласан. Мөн Хар тамхитай тэмцэх газраас урьдчилан сэргийлэх зорилгоор нийт 20 хүнээс биологийн шинжилгээ авахад 3 хүнээс хар тамхи, мансууруулах төрлийн бодис илэрсэн. Хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн газар үргэлжлүүлэн  шалгаж байна. Харин ICE TOP хамтлагийн дуучдаас буюу тоглолт зохион байгуулагчдаас хар тамхи илрээгүй” гэв

Б.Билэгсайхан



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.89.84
    2022/06/21

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw

    Хариулах