О.Энхмаа: IV төрөх эмнэлгийн барилгын ажлыг яаралтай эхлүүлэхийг ЭМ-ийн яамны С.Энхболд сайдаас шаардаж байна


II төрөх эмнэлгийн мэдээгүйжүүлэлтийн эмч байсан О.Энхмаа нь IV төрөх эмнэлгийг барих асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрээр “2015 оноос өнөөдрийг хүртэл IV амаржих газрыг ашиглалтад оруулахын төлөө би тэмцсээр ирлээ. Зургаан давхар шинэ эмнэлгийг барилгүйгээр газар дээр нь өөр юм барих гэж байхад би шаардсаар байгаад энэ эмнэлгийг бариулахаар болсон. Гэвч барилгын ажил одоог хүртэл эхлээгүй байна. Угтаа 2022 оны төсөвт 18 тэрбум, 32 сая төгрөгийг эмнэлгийг барихад зарцуулахаар тусгасан. Тиймээс эмнэлгийн барилгын ажлыг яаралтай эхлүүлэхийг шаардаж байна. Үүнд хяналт тавьж ажиллахыг Эрүүл мэндийн сайд С.Энхболдод мэдэгдэж байна. Манай ТББ-аас Эрүүл мэндийн яаманд 1150 албан бичиг илгээсний ердөө 40 хувьд нь л хариу ирдэг.

Эмнэлэг барих асуудлаар тэмцсэнээс хойш миний эмчлэх эрхэд шууд халдан, шударга бус хандсанд гомдолтой байна. Би шударга бус зүйлтэй эвлэрэхгүй, тэмцэж яваад ажилгүй болсон. Үүнийг сайд, дарга нар ч мэдэж байгаа. Надад нарийн мэргэжлээр 13 жил ажилласан туршлага бий. Томоохон эмнэлгүүдийн тавьсан саналыг зөвшөөрөөд ажиллахаар удалгүй “Уучлаарай. Таныг чөлөөллөө. Би өөрөө ажилгүй болох гээд байна” гэдэг.

“1937 оных шиг хэлмэгдүүлэлтийг амсаж яваа хүн байна” гээд эмч нар намайг их дэмждэг, нулимс дуслуулдаг. Энэ эмнэлгийн барилгыг чанартай бариулж, өөрөө ажиллах зорилготой байна” гэлээ.

У.Ундрах



Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.89.84
    2022/06/21

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw

    Хариулах
  • 174.192.141.98
    2022/06/21

    Малын эмч, яаж эмч болсон юм гэмээр, ямар ч мэдлэг байхгүй!!! Дорноговь ийн малын анагаах төгссөн хүн шдэ! Дорноговь төгссөн малын эмч нар ч хүн их алж бна даа!!

    Хариулах
    • 192.82.69.96
      2022/06/21

      Өөрөө нотой хүн л хүн доромжилдог шүү

  • 64.119.24.161
    2022/06/20

    Өөрийн ь Төлөө шаардаад байна уу

    Хариулах