Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гурван давхраас олсоор буух гэж байсан иргэнийг аварчээ


Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гурван давхраас олсоор буух гэж байгаад гацсан байна гэх дуудлага Орхон аймгийн Баян-Өндөр сумын ОБГ-т иржээ.

Тодруулбал, Тус аймгийн Согоот багийн 1 дүгээр байрны гурван давхраас олсоор буух гэж байгаад гацсан байна гэх дуудлагыг 06.20-ны өдрийн 22:15 цагт хүлээн авсан байна. Дуудлага авсан даруйд Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид 3 км замыг туулан очиход иргэн Б / 58  настай, эрэгтэй / олсоор буух гэж байгаад гацсан байдалтай байсныг 15 минут ажиллаж 22:35 цагт буулган хүргэн дүү Б-д хүлээлгэн өгчээ. Уг иргэн нь согтууруулах ундаа хэрэглэсэн байсан бөгөөд бэртэл гэмтэл аваагүй байна.

У.Ундрах



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.155.113
    2022/06/22

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw

    Хариулах