“Парис-2024” зуны олимпын наадмын албан ёсны оноо олгох “Улаанбаатар их дуулга-2022” жүдо бөхийн олон улсын тэмцээн энэ сарын 24-26-ны хооронд Steppe Arena-д зохион байгуулагдана. Өнөөдөр тус тэмцээний талаар Монголын жүдо бөхийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Батгэрэл, дасгалжуулагч Ч.Болдбаатар, тамирчдын төлөөлөл Ц.Цогтбаатар, Б.Баасанхүү нар мэдээлэл хийлээ.
Монголын жүдо бөхийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Б. Батгэрэл “Улаанбаатар их дуулга-2022” тэмцээнд 30 орны 159 эрэгтэй, 106 эмэгтэй гээд нийт 265 тамирчид мэдүүлгээ ирүүлсэн. ОХУ-ын шигшээ баг IJF-ийн далбаан дор оролцоно. Урьдчилсан хэсгийн барилдаанууд өглөө 10:00 цагаас, финалын барилдаанууд 17:00 цагаас эхэлнэ. Шууд дамжуулалтыг C1 телевизээр хүлээн авч үзэх боломжтой” гэлээ.
Жүдо бөхийн шигшээ багийн дасгалжуулагч Ч.Болдбаатар “ Тэмцээнийг зохион байгуулж буй орон жин бүрт 4 тамирчин оролцуулах давуу эрхтэй байдаг. Манай улс нь нийт 55 тамирчин, 7 дасгалжуулагчийн бүрэлдэхүүнтэй оролцоно. Бидний хувьд он гарснаас хойш Франц, Солонгос, Бельги, Орос, Израиль зэрэг орны багуудтай хамтарсан бэлтгэлийг амжилттай хийсэн. Мөн 2028, 2032 оны олимпод оролцох залуу тамирчдадаа урам зориг өгөх зорилгоор тэднийгээ тэмцээнд түлхүү оруулж байгаа” хэмээв.
Олимпын хүрэл медальт, ОУХМ Ц.Цогтбаатар “Миний бие 73 кг-ын жинд жингээ тэргүүлж барилдана. “Улаанбаатар их дуулга” нь 2024 оны олимпын оноо цуглуулах эхний тэмцээн гэдгээрээ онцлог. Оноо цуглуулж, жагсаалтын эхний 22 тамирчин олимпод орох эрхээ авдаг. Энэ бол олон хүнд боломж олгох тэмцээн. Хэн олон оноо авсан, амжилттай барилдсан нь олимпод явна. Иймээс монголчуудыгаа өргөн бүрэлдэхүүнээр ирж, Монголын тамирчдаа дэмжээрэй” гэсэн юм.
Тэмцээний тасалбарын хувьд урьдчилсан шатных нь 30 мянган төгрөг, финалын барилдааных 50 мянган төгрөгөөр худалдаалагдана.
У.Ундрах
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
213.87.155.113
Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw
Хариулах