Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс ХЭҮК, ЦЕГ-тай хамтран "Бэлгийн хүчирхийллийн хохирогч хүүхдэд туслалцаа үзүүлэх нь" сургалтыг 06 дугаар сарын 21,22-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулж байна.
Энэ удаагийн сургалтад нийслэлийн цагдаагийн мөрдөн байцаах тасгийн дарга, мөрдөгч болон хүүхдийн асуудал хариуцсан алба хаагчид хамрагдаж байна.
Орон нутгийн цагдаагийн алба хаагчдад зориулсан бүсчилсэн сургалтыг 05 дугаар сарын 12-27-ны өдрүүдэд Баянхонгор, Дундговь, Орхон, Сүхбаатар, Ховд аймагт зохион байгуулсан бөгөөд энэ сургалтад нийт 120 алба хаагч хамрагдлаа.
Сургалт зохион байгуулснаар насанд хүрээгүй хүний эсрэг үйлдэгдэж байгаа бэлгийн хүчирхийллийн гэмт хэргийг илрүүлэх, таслан зогсоох, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хохирогч хүүхдийг хамгаалах, хүүхэд хамгааллын хариу үйлчилгээнд холбон зуучлах үйл ажиллагаа сайжирч, хүүхдэд үзүүлэх туслалцаа, үйлчилгээний хүртээмж, чанар нэмэгдэх юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
213.87.155.113
Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw
Хариулах