Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн нэг үндсэн гол шаардлага нь хүний эрхийг хамгаалах “эцэг” хуулийн шинэчлэл бөгөөд энэ талаар Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Хунангийн байр суурийг тодруулав.
-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт өнгөрсөн хугацаанд төрийн бүтэц болон тэдгээрийн эрх үүрэгт тулгуурлаж ирсэн. Энэ удаад хүний эрхийг хамгаалах чиглэлд “эцэг” хуулийн шинэчлэлийг чиглүүлж байгаа талаар Та ямар байр суурьтай байгаа вэ?
-Аливаа улсад иргэд ямар эрх, эрх чөлөө, баталгааг эдлэх вэ гэдгийг Үндсэн хуулиар тодорхойлдог. Мөн тэр эрх, эрх чөлөөг эдлэх ямар үүргийг төр хүлээдэг вэ гэдгийг Үндсэн хуулиар тодорхой болгодог. Иймд хүний эрхийг хангах чиглэлээр Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт хийгдэх болсонд талархалтай хандаж байгаа.
-Гол нь Үндсэн хууль болон Үндсэн хуулийн Цэцийн үйл ажиллагааг хүний эрхийг хамгаалах чиглэлд бодит чиг шугамтай, зарчимтай, хуулийн хөдөлбөргүй хэм хэмжүүртэй болгоно гэж ойлгосон. Энэ тухай Та тодорхой тайлбарлахгүй юу?
-Бид тэгш боломж, ядуурал зэрэг олон зүйлийг хэлэлцэн шүүмжилдэг. Гэтэл энэ болгоныг хууль өөрөө ялгаварлан гадуурахсан байх ёсгүй. Үүнийг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр засварлана гэж ойлгож байгаа. Хүний эрхийн зөрчил дээр хяналт тавих механизм буюу Үндсэн хуулийн Цэцэд хүнийг ялгаварлан гадуурахсан, тэгш бус байдалд хандсан хууль тогтоомж, тогтцолоог өөрчлөх боломжийг олгох ёстой. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт нь хүний эрхийг хангах, хамгаалах чиглэлд байх ёстой. Хяналт тавьдаг, шийдвэрлэдэг механизм байна уу, сонгуульд сонгох, сонгогдох эрхийг нь хангасан тогтолцоо байна уу энэ бүгд бол хүний эрхийг хангах, хамгаалахад чиглэсэн гэж харж буй учир үүнийг зөв өөрчлөлт гэж харж байна. Үндсэндээ бидний зүгээс хүний эрхийг хангах, хамгаалах механизм, үндэсний тогтолцоогоо улам бэхжүүлэх ёстой. Үүний нэг хэсэг болж Үндсэн хуулийн Цэцэд үндсэн эрхийн маргааныг шийдэх механизмыг бий болгоно гэдэг нь зөв зүйтэй зүйл юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
213.87.149.229
Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw
Хариулах