ЭЕШ эхлэхэд 1 хоног үлдлээ


ЭЕШ 2022 оны зургаадугаар сарын 23- 26 ны хооронд зохион байгуулагдана.

Энэ жилийн шалгалтад нийт 36425 шалгуулагч оролцох бөгөөд боловсролын үнэлгээний төвөөс шалгалтын үеэр ашиглах харандаа баллуурыг тарааж өгөх аж.

Шалгалтын хугацаа дуусмагц, тусгайлан бэлтгэсэн шууд засалтын байранд шалгагч машинаар хариултын хуудсыг уншуулж, анхны оноог зарлах юм.  

Шалгалтын хэмжээст оноог тухайн шалгалтыг зохион байгуулснаас хойш 24 цагийн дотор www.eec.mn “шалгуулагчийн булан” –д байршуулна.

Анхны оноо гэдэг нь 100 хүртэлх оноогоор авбал зохих онооноос хэдэн оноо авсныг хувьд шилжүүлсэн тоон үзүүлэлт юм. Жишээлбэл монгол хэлний шалгалтын сэдэв нийт 50 оноотой ба шалгуулагч нийт 40 оноо авсан байвал энэ нь анхны оноо болох бөгөөд 80 хувийн гүйцэтгэлтэй шалгагдсан гэсэн үг юм.

Хэмжээст оноо гэдэг нь 200-800 хүртэл оноогоор тухайн өгсөн хичээлийн нийт гүйцэтгэлийг шалгалтад орсон шалгуулагчдын гүйцэтгэлтэй харьцуулсан оноог хэлж буй аж.

В.Цэнд-Аюуш



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.149.229
    2022/06/23

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw

    Хариулах