Монгол Улс нэг төвт улсаас олон төвт улс болно


УИХ зургаадугаар сарын 16-ны өдөр Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэх асуудлаар ард иргэдийн оролцоо, ил тод байдлыг хангах ажлыг зохион байгуулах тухай тогтоолыг баталсан. 

Уг хуулийн төслийн танилцуулгаас үзэхэд нийслэлийн эрх зүйн байдлыг оновчтой болгох, төвлөрлийг сааруулж хот хөдөөгийн ялгааг багасгах, нэг төвт улсаас олон төвт улс болохоор төлөвлөсөн байна.

Аливаа хотын нийслэлд төрийн эрх барих дээд байгууллага байрладаг бөгөөд тухайн хотыг улсын нийслэл хэмээн нийтлэгээр тодорхойлдог. 

Тэгвэл манай улсын нийслэл Улаанбаатар хотод нийт хүн амын 48 хувь нь амьдрах болсноор өдгөө хэт их төвлөрөл, бөөгнөрлийг үүсгээд буй. Энэ нь эргээд агаар орчны бохирдол, замын түгжрэл зэрэг бэрхшээлтэй асуудлыг үүсгээд зогсохгүй хот, хөдөөгийн хөгжил, амьдралын ялгааг эрс нэмэгдүүлэх болсон. 

Иймд хот, хөдөөгийн хөгжлийг тэгш дэмжих, олон төвт улс болох замаар хөгжлийн бодлогыг тэлэх, хотын төвлөрлийг бууруулах зорилтыг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлд тусгасан байна.



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.144.154
    2022/06/24

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw

    Хариулах
  • 202.55.188.122
    2022/06/23

    Битгий хуц монгол нэгдсэн нэг улс элийний чинь олон төв монгол улсыг салган бутаргах юм байна л даа хуц маы

    Хариулах