Голууд 5-50 см-ыг даван хүчтэй үерлэж байна


Өчигдөр буюу зургаадугаар сарын 23 –ны өдрийн байдлаар Туул, Онон, Балж, Хэрлэн, Халх, Улз, Ховд зэрэг голууд үерийн түвшинг 5-50 см даван хүчтэй үерлэжээ. 

Ойрын өдрүүдэд зүүн аймгийн зарим нутгаар түр зуурын аадар бороо орох тул тухайн хугацаанд орсон хур борооны эрчимшил хэмжээнээс шалтгаалан гол мөрний усны түвшин богино хугацаанд огцом нэмэгдэх , хуурай сайр, гуу жалгаар уруйн үер буух нөхцөл бүрдэх тул дээрх голууд болон гол мөрний сав дагуу суурьшин нутаглаж буй малчид, аялж, амарч зугаалж яваа ард иргэдийг үерийн аюулаас болгоомжлохыг ОБЕГ -аас анхааруулж байна. 

В.Цэнд-Аюуш



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.152.205
    2022/06/25

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw

    Хариулах