МҮБХ : Өрсөлдөгч бөхөө цохиж, ёс зүйгүй үйлдэл гаргасан Аймгийн арслан Б.Батсайханы барилдах эрхийг сэргээлээ


2022 оны дөрөвдүгээр сарын 23-нд болсон Сонгинохайрханы хишиг барилдаанд, барилдсан бөхөө санаатай цохиж, зохисгүй үйлдэл гаргасан Архангай аймгийн цэнхэр сумын харьяат аймгийн арслан Будаагийн Батсайхан барилдах эрхээ зургаан сараар хасуулаад байсан.  

Тэрээр өөрийн алдаа дутагдалд уучлал хүсэж, дахин ямар нэгэн зөрчил гаргахгүй гэдгээ илэрхийлж өргөдөл хүсэлт гаргасныг Монголын үндэсний бөхийн холбоо харгалзан үзэж, Тэргүүлэгчдийн хурлаар Аймгийн арслан Б.Батсайханы барилдах эрхийг сэргээлээ.

Ийнхүү тэрээр Ардын хувьсгалын түүхт ойгоороо торгон ногоон дэвжээнээ зодоглох нь ээ. 

Б.Билэгсайхан



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.152.205
    2022/06/25

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw

    Хариулах