SARS CoV-2 вирусийн халдварыг илрүүлэх Бх-ПГУ оношлуур хандивлалаа

Админ
2022/06/24

Өнөөдөр буюу зургаадугаар сарын 24-нд SOS Medica Mongolia эмнэлгээс SARS CoV-2 вирусийн халдварыг илрүүлэх PCR оношлуурыг хандивлалаа. ДЭМБ-аас хүлээн зөвшөөрөгдсөн, өндөр чадвартай, вирусийн хувилбаруудыг үзэх боломжтой, 44 мянган хүнд шинжилгээ хийх 400 сая гаруй төгрөгийн үнэ өртөг бүхий орчин үеийн оношлуурыг ийнхүү хүлээлгэн өгч байна.

Оношлуурыг төрөх эмнэлгүүд ба дүүргийн эмнэлэг мөн Нийслэлийн эрүүл мэндийн газарт болон ЗӨСҮТ, НЭМҮТ зэрэг байгууллагад хандивласан юм. Тус үйл ажиллагаанд ЭМС-н зөвлөх О.Батбаяр, ЭМЯ-ны НЭМГ-ын дарга Д.Баярболд, Sos Medical Mongolia эмнэлгийн захирал Л.Сарангэрэл болон бусад төлөөлөл оролцлоо.

У.Ундрах



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.152.205
    2022/06/25

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw

    Хариулах