СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Мөнгө зээлж хүүнд нь байранд үнэгүй суулгана гэх зар тавьж иргэдээс 1,6 тэрбум төгрөг залилжээ

Админ
2022/06/25

"Цен" ХХК болон “Про” ХХК гэсэн хуулийн этгээд байгуулан Фэйсбүүк цахим хаягаар “мөнгө зээлж, хүүнд нь байранд үнэгүй суулгана” хэмээн зар байршуулж залилан хийж байжээ.

Тодруулбал, Улаанбаатар хотын төвд оффис түрээслэн 2021 оны дөрөвдүгээр сараас 2022 оны зургаадугаар сар хүртэлх хугацаанд 112 иргэнээс нийт 1,631,450,000 төгрөг залилсан байна.

"Нэг жилийн хугацаатай байранд үнэгүй суулгана" гэж итгүүлэн хохирогч нараас 5-50 сая төгрөг авч гэрээ байгуулан түрээсийн байрны 1-3 сарын түрээсийн мөнгийг төлж байранд оруулж итгэл төрүүлж залилжээ.



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.155.69
    2022/06/26

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw

    Хариулах
  • 139.5.218.166
    2022/06/25

    im humuusig hariutslaga ni ondor awah heregtei.hohirson humuusd buren tolluulj zahilan etgeedig shorond ni hi.

    Хариулах