Монгол бөхийн ХӨГЖЛИЙН БУГЛАА


                Монголын үндэсний бөх хэдийгээр асуудалтай байгаа ч хөгжлийн шатандаа яваа. Тэр дундаа шинэ “Тэргүүн”-тэй болсноосоо хойш дорвитой арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлснээр нэг түвшин ахисан гэж хэлж болно.

Харин уг хөгжлийг хойш татаж байгаа, үндэсний бөхийн буглаа бол өнөөх л “Допинг”.  Энэ зүйлийг үндэсний бөхөөсөө бүрмөсөн цэвэрлэх аргаа үндэсний бөхийн холбоо нэг л олохгүй байна уу гэлтэй. Хаа очиж ял шийтгэлээ хатуу чанга болгосон. Сэргээшийн төрлийн бодис хэрэглэсэн л бол дөрвөн жил, давтан хэрэглэсэн бол найман жилээр тус тус барилдах эрхийг түдгэлзүүлэхээр тогтсон. Гэхдээ энэ шийтгэлийг бөхчүүдэд адилхан оноож байна уу гэвэл үгүй ээ. 2020 оны үндэсний их баяр наадмаар сэргээшийн төрлийн бодис хэрэглэсэн 3 бөхийн барилдах эрхийг 11 сараар түдгэлзүүлж “харж үзсэн”. Түрүү үзүүрт барилдсан бөхөөс нь “Допинг” илэрдэг болсон энэ цөвүүн цагт, үүнтэй маш хатуу тэмцсэн нь л тусыг олно.

“Допинг”-ийн асуудал нь зөвхөн хориотой бодис илрээд, эрхийг нь хасаад л дуусчихгүй. Үүнээс улбаалаад хэд хэдэн асуудал урган гарч байгааг өөрийн өнцгөөс сийрүүлье.

Нэн тэргүүнд хурцаар тавигдах асуудал бол бүтэн жилийн турш хөлсөө дуслуулж бэлтгэл хийсэн “бор зүрхээрээ” яваа бөхчүүдийн хөдөлмөр үнэгүйдэж байна. Тэд улсын наадмын дэвжээнээ үнэнч байсныхаа хариуд “Допинг”-той бөхөд унаж хохирох ёсгүй. Энэ бол нэг нь ямар ч зэр зэвсэггүй харин нөгөө нь хуяг, дуулга, сэлэм, бамбайтай тулалдахтай л адил харьцангуй өрсөлдөөн. Тиймээс өрсөлдөөнийг шударга болгож допингтой бөхчүүдийг бүрмөсөн цэвэрлэх нь туйлын зөв.

Мөн даваагүй давааныхаа цолыг нөхөж авах нэг асуудал бий. Зургаа даваагүй харцага, долоо даваагүй заан, найм даваагүй гарьд байна гэдэг нь өөрөө шударга зүйл биш. Тэр ч болоогүй, улсад тав давж үзээгүй Өсөх-Идэр начин байна гэдэг нь шударга үнэнээс алд дэлэм зайтай оршино. Улсын наадмын зургаагийн даваанд хоёронтоо гарч барилдсан Өсөх-Идэр начинтай, шөвгөрч ч үзээгүй Өсөх-Идэр эн зэрэгцэнэ гэдэг байж боломгүй зүйл. Цол эрэмбэний асуудал ингээд дуусахгүй ээ. Нэг удаа арав давсан бөхийг, хоёр удаа ес давсан бөхийн дээр эрэмбэлнэ гэдэг нь тийм ч утгатай зүйл биш. Улсын наадмын дэвжээнээ 18 давж аварга авах, 10 давж аварга авах хоёрын дунд тэнгэр газар шиг зөрүү бий. Гэхдээ бөхчүүдээ буруутгах ч аргагүй юм. Тэд өгсөнийг нь л авсан төдий. Харин тэр цолийг олгохоор болсон хууль журмыг, нийт тогтолцоог буруутгах нь илүүтэй зөв болов уу.

Олны анхаарлын гадна үлдээд байгаа нэгэн тулгамдсан асуудал бол үзэгчээ алдах аюул. Асуудлууд нь даамжирч “Допинг”-доо нэрвэгдээд, цол эрэмбэ нь үнэ цэнээ алдаад утга учиргүй болоод ирвэл бөхөө үзэх үзэгч ч үлдэхгүй л болов уу. Энэ талаар Монгол улсын “Аварга” С.Мөнхбат: “Өнөөдөр дэлхийн хөгжилтэй хамт явж байгаа энэ үед үндэсний бөхийг сонирхох сонирхогчдын тоо буурч байгаа учраас цаг үетэйгээ хөл нийлүүлж алхах бодлогуудыг бөхийн холбоо хэрэгжүүлэх ёстой” хэмээн өөрийн байр сууриа илэрхийлсэн байдаг.

Шинээр бөх үзэх залуучуудын тоо буурсаар байгаа талаар үндэсний бөхийн мэргэжилтнүүд халаглан ярьж байна. Арга ч үгүй ч юм. Дэлхийн хэмжээний томоохон спортуудыг шимтдэг шинэ мянганы залуус, тулга тойрсон асуудлаасаа ч ангижирч чадахгүй байгаа үндэсний  спортоо сонирхохгүй нь мэдээж. Монгол бөх үзэгчгүй бол урагшилахад бэрх учраас энэ асуудалд анхаарлаа хандуулах нь зүйтэй. Хойч үедээ сурталчилан таниулахгүй энэ хэвээр явсаар байвал бид үндэсний гэх тодотголтой томоохон соёлын биет бус өвөө алдах нь. Үндэсний бөхийн үзэгчдэд ч “цус сэлбэлт” хэрэгтэй.

Эдгээр асуудлыг шийдэхэд хугацаа шаардах нь дамжиггүй. Допингтой тэмцэх тэмцлээ өргөжүүлэх нь зүйтэй. Элсийг шигшиж чулууг нь ялгадаг шиг үндэсний бөхөд шигшүүр хэрэгтэй. Тэр шигшүүр бол тогтмол шинжилгээ. Заалны барилдаан болгоноос тогтмол шинжилгээ аваад байвал чулуу мэт саад болоод байгаа “Допинг”-ийг бүрмөсөн халж чадна. Цолны хувьд “нөхөж” олгосон цолыг тухайн цолны хамгийн доор эрэмбэлэх нь зүйн хэрэг. Мөн бөхчүүдийн гаргасан амжилт, хөдөлмөрийг шударгаар үнэлдэг болох ёстой. Үндэсний бөхийг спорт талаас нь давамгай хөгжүүлж, шударга өрсөлдөөнийг бий болгож чадвал үзэгчдийн тоо нэмэгдэхээс өөр замгүй.

Талцаад хуваагдаад ч болов үзэгчтэй, шүүмжлүүлж, алдаж оносон ч бөхийн холбоо нь шийдвэрээ гаргаад явж байвал Монгол бөхийн хөгжих зам нь тун удахгүй шулуурах биз ээ.

                                                                                                                                                         Б.Билэгсайхан



Сэтгэгдэл (7)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.21.104.98
    2022/06/29

    явдаг жорлонгуудаар мод тариул

    Хариулах
  • 43.242.242.53
    2022/06/29

    Ер нь ялгавартай хандлага, тэгш бус байгаа явдал Монгол улсыг муухай харагдуулж байдгыг анхаарвал зохино.

    Хариулах
  • 103.80.211.223
    2022/06/27

    Оюунболд бол цэвэр хэлмэгдсэн.

    Хариулах
  • 213.87.132.184
    2022/06/27

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw

    Хариулах
  • 64.119.18.47
    2022/06/26

    Том цолтой бөх допинг хэрэглэсэн бол маш хортой . Түүнийг дагаад дээрхийн адил хуурамч цол олголт бий болно.Өөрөө би хэрэглээгүй гэж гүрийгээд байдаг.Гэтэл шалгалтаар илрээд байдаг.Бүр олон төрлийн допинг нэгэн зэрэг хэрэглэсэн тохиолдол ОЮУНБОЛД дээр гарсан даа.Ичихгүй одоо барилдаад байх юм.Ингэхээр монгол бөхийн үнэлэмж буурах нь тодорхой шүү дээ.ДОПИНГИЙГ БҮГДЭЭР ҮЗЭН ЯДАЦГААЯА

    Хариулах
    • 103.80.211.223
      2022/06/27

      Допинг хэрэглэсэн бүх 37 бөхөд адилхан хариуцлага тооц. Дан ганц Оюунболд руу дайрахаа боль. Ямар нь 11-хэн сар эрхээ хасуулаад этгээд бүр цолоо хураалгах биш харин ч цол нэмээд байдаг юм???

  • 192.82.78.233
    2022/06/26

    nice2

    Хариулах