НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын "Хүнсээр дамжих бичил биетний тэсвэржилтийг хянаж бууруулахад Кодексын стандартыг хэрэгжүүлэх нь" (АСТ) төслийн үндэсний зохицуулагч Р.Жаргалмаагаас төслийн талаар тодрууллаа.
-Бичил биетний тэсвэржилт гэдгийг энгийнээр тайлбарлавал?
-Мэргэжлийн хэллэгээр "бичил биетний тэсвэржилт" гэхээр иргэд ойлгоход хүндрэлтэй. Зарим хүмүүс антибиотикийн тэсвэржилт гэхээр ойлгоод байдаг. Бичил биетэн болох вирус, бактери, мөөгөнцөр зэрэг нь хүнсэнд агуулагдсан байлаа гэж бодоход уг хүнсийг идэж хэрэглэсэн хүний бие организмд энэ бичил биеийг эсэргүүцэх тэсвэржилт үүсчихдэг гэсэн үг. Олон улсын хэмжээнд чимээгүй тахал гэж нэрлэж байна. Европын орнууд, Австрали гэх мэт улсууд одооноос бичил биетний тэсвэржилттэй тэмцэж, бууруулахад Засгийн газраасаа хөрөнгө төсөвлөж байна. Чадавхийг сайжруулах, мэргэжилтнүүд бэлдэх, лабораториуддаа шинжилгээ, тандалт хийх үйл ажиллагаануудыг эрчимтэй эхлүүлсэн. Харин бид одооноос л бичил биетнийг хязгаарлах, тэсвэржилтийг оношилж тодорхойлж, тандалт хийхгүй бол 2030-2050 он гэхэд бидний дараагийн үе, үр хүүхдүүдэд ямар ч антибиотик, бичил биетний эм үйлчлэхээ больж, ямар ч эмчилгээгүй болох аюул нүүрлэж байна. Үүнийг давсан антибиотик үйлдвэрлэхэд маш их хугацаа шаардана.
Бид хэрэглэж байгаа хүнсээрээ дамжуулаад антибиотик, вирус, мөөгөнцрийн эсрэг биетэд тэсвэржсэн байгаагаа мэдэхгүй. Тэгэхээр аль болох антибиотикийн тэсвэржилтийг тодорхойлж, тэсвэржилттэй холбоотой мэдээллийг олон нийтэд хүргэх хэрэгтэй байгаа юм. Антимикробын эсрэг эмгүй чанартай хүнс хэрэглэх талаар иргэд маш сайн мэдээлэл авч байх шаардлагатай.
-Бичил биетний тэсвэржилт хүнсээр хүнд дамждаг гэсэн үг үү?
-Малд ямар нэгэн өвчнөөс сэргийлэх зорилгоор антибиотик тарьснаас хойш 28-30 хоногийн дараа нядалж, хүнсэнд хэрэглэх ёстой байдаг. Гэтэл антибиотикийн шимэгдэлт дуусаагүй байхад нь нядлаад хүнсэнд нийлүүлж, түүнийг нь хэрэглэгчид авч хэрэглэх юм бол уг малд тарьсан антибиотикт хүний бие организм тэсвэржилттэй болж байна гэсэн үг. Тэгээд бид ийм тэсвэржилттэй байгаагаа мэдэхгүй явж байгаад өвдлөө гэж бодоход уг антибиотикийг хэрэглэсэн ч бидэнд үйлчлэхгүй. Жишээ нь, малд маш ихээр хэрэглэдэг ивомек гэдэг хүчтэй антибиотик бий. Энэ антибиотикийг малд тарьснаас хойш 45 хоногийн дараа хүнсэнд хэрэглэх ёстой. Энэ хугацааг нь дуусгалгүйгээр нядалж хүнсэнд хэрэглэвэл хүмүүс ивомек гэдэг антибиотикийн тэсвэржилттэй болсон байх магадлал маш өндөр юм.
-Хэрэглэгчид хүнсээ сонгохдоо антибиотикийн үлдэгдэлтэй эсэхийг мэдэх арга бий юу?
-Хэрэглэгчид өөрсдөө оношилгооны баталгааг нь үзье гэж шаардаж болно. Би саяхан Архангай аймагт томилолтоор ажиллаж, мэргэжлийн хүмүүстэй уулзлаа. Малчдын 10 хувь нь л оношлогоондоо хамрагддаг. Бусад нь малаа үзлэг оношилгоондоо хамруулахгүйгээр худалдаанд нийлүүлдэг юм байна. Тэгэхээр эрсдэл маш өндөр. Бичил биетний тэсвэржилтийг дэлхий нийтэд чимээгүй тахал гэж нэрлэсэн. Австраличууд 2050 оноос хойшхи төлөвлөгөөгөө хараад жилд 500 сая долларын төсөв тавьж байх жишээтэй. Бичил биетний тэсвэржилтийн талаар манай улсад ямар ч төсөв байхгүй. Антибиотикийн үлдэгдэл байна уу гэдгийг л шинжилж байна. Харин тэсвэржилт үүсэж байна уу үгүй юу гэдгийг тодорхойлж, тандан шинжлэх алхам манай төслөөр эхэлж байгаа гэж хэлж болно.
-Бичил биетний тэсвэржилтийн тандалт, үнэлгээний сургалтыг холбогдох мэргэжлийн байгууллагууд, орон нутгийн лабораториудыг хамруулан өргөн хүрээнд зохион байгуулсан. Үүний ач холбогдол нь юу байв?
-Лабораториудын чадавхийг үнэлэх, тандалт үнэлгээний олон улсын аргыг олон улсын зөвлөхүүд зааж сургасан нь энэ сургалтын гол үр дүн байлаа. Цаашдаа энэ аргыг лабораториуд нутагшуулж, хэрэгжүүлэх хэрэгтэй. Байнга үнэлгээ, тандалт хийгээд байвал тэсвэржилтийн байдлыг тодорхойлно. Аль аймагт, аль нутгийн хүн амыг хамарч байна гэдэг бүрэн зураглал гаргах боломжтой. Энэ аргачлалыг нэвтрүүлнэ. Одоо бид мэргэжилтнүүдээ сургаж байна. Аймаг тус бүрд тандалт хийж, зураглал гаргаад ирвэл нотолгоонд суурилсан бодлого хэрэгжүүлэх ёстой гэсэн тодорхой чиглэлтэй болно. Бичил биетний тэсвэржилт, үлдэгдлийг хянах суурь сургалт, аргачлал, үнэлгээг энэ сургалтаар дамжуулан мэргэжилтнүүдэд олголоо.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
213.87.89.70
Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw
Хариулах176.66.87.78
Оросууд биолог бактерлогын зэвсэг гэнэ дээ...
Хариулах