Н.Ганибал: Зам тээврийн осол гаргасан нь үнэн. Ноцтой осол биш шүргэлцээд өнгөрсөн

2022/06/27

Энэ сарын 24-ны өдрийн 20 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумаас Улаанбаатар хотын чиглэлд  замтээврийн осол гаржээ. Ослын шалтгааныг цагдаагийн байгууллага тодруулж байгаа аж. Осол гаргасан  Nissan patrol Y62 маркийн автомашин УИХ-ын гишүүн Н.Ганибалынх гэх мэдээлэл гараад буй.

        Энэ талаар УИХ-ын гишүүн Н.Ганибал хэвлэлд өгсөн тодруулгадаа “Зам тээврийн осол гаргасан нь үнэн. Тойргийн иргэдтэйгээ уулзаад буцаж явах замдаа автомашинтай шүргэлцэж, замын хажуу руу гарсан. Миний автомашиныг манай туслах унаад явж байсан юм. Зам тээврийн ослоос болж хүн гэмтэж, бэртээгүй. Манай машинд туслах, бид хоёроос өөр хүн байгаагүй. Харин эсрэг талын машинд бага насны хүүхэд аав, ээжтэйгээ зорчиж явсан. Хүмүүсийн биеийн байдал хэвийн байгаа бөгөөд эмнэлэгт хандаж, шаардлагатай эмчилгээг хийлгэсэн. Эмнэлгийн байгууллага бэртэж, гэмтээгүй гэдгийг нь хэлсэн. Ноцтой зам тээврийн осол биш шүү. Хальт шүргэлцээд л өнгөрсөн” гэжээ.



Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.21.96.171
    2022/06/29

    тийм шүү,замын цагдаа нараа!!! бид нар чинь хальт шүргэлцээд л явж болох юм байна,та нар адилхан л харьцах,үйлчлэх ёстой шүү

    Хариулах
  • 213.87.89.70
    2022/06/28

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw

    Хариулах
  • 66.181.160.4
    2022/06/27

    gishuun bur l ingej heldeg ,manai huuli gishuun nart hamaaguiee , hun uhsen ch nuguu zurhnii dusal uuj yvsan geed tsever yvaad ugnu .

    Хариулах
  • 66.181.169.90
    2022/06/27

    Бид хальт шөргөлцөөд яваад байж болох юм байна

    Хариулах