Баянзүрх дүүргийн 15-р хорооны нутаг дэвсгэр, XIII хороололд буюу Зүүн дөрвөн замын автобусны буудлын урд талд байрлах шатсан “East” төвийн сууринд өмнө нь Манжийн төрийн үеийн “Бат цагаан” нэртэй шорон байжээ. Тус шоронд гамингууд Монголын эх оронч баатар Манлай баатар Ж.Дамдинсүрэнг хорьж байв. Тэрбээр “Би гамингуудын нүдэн дээр хэвтээгээрээ үхэхгүй” хэмээгээд босоогоороо нас нөгчсөн түүхтэй. Мөн анхны долоогийн нэг Д.Бодоо, С.Данзан зэрэг язгууртнуудыг энд хорьж, эрүүдэн шүүсний эцэст Шар хаданд аваачин бууджээ. Түүнчлэн 1930-аад онд Д.Нацагдорж, Б.Ренчин, С.Буяннэмэх, Д.Намдаг нарыг тус шоронд хорьж байсан гэдэг. Харин 1992 оноос тус барилгыг худалдааны зориулалтаар ашиглаж байжээ. Гэвч 2011 оны нэгдүгээр сард гал гарснаас хойш үйл ажиллагаа явуулаагүй, түймрийн дараах тэр хэвээрээ өнөөдрийг хүрсэн. Тэгвэл тус газарт Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар, Нийслэлийн Засаг даргын Захиргаа, хууль эрх зүйн асуудал хариуцсан Ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ, Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх нар ажиллалаа.
Эх орончдын тусгаар тогтнолынхоо төлөө халуун амьсгалаа хураасан энэ газрыг нийтийн эдэлбэр газарт бүртгэж, Цэцэрлэгт хүрээлэн болгох саналыг энэ үеэр Хотын дарга гаргав. Мөн эзэмшигч аж ахуйн нэгж байгууллагын удирдлагыг хэлэлцээрийн ширээнд урьсан юм. Хотын даргын дээрх санаачилгыг төрийн шагналт түүхч, түүхийн ухааны доктор Д.Өлзийбаатар болон “Чингис хаан” музейн захирал, академич, доктор, профессор С.Чулуун нар дэмжиж буйгаа илэрхийллээ.
Хотын өнгө үзэмжид сөргөөр нөлөөлөхүйц уг барилгад хамгийн сүүлд гэр ахуйн цахилгаан бараа, өргөн хэрэглээний бараа, баар, ресторан, караоке зэрэг үйлчилгээний байгууллага үйл ажиллагаа явуулж байсан юм. Энэхүү газрын эзэмшил нэгээс нөгөөд долоон удаа шилжиж, одоогоор “Пром-Импорт” ХХК-ийн эзэмшилд байгаа тухай Баянзүрх дүүргийн Засаг дарга хэлж байлаа. Тэрбээр мөн тухайн газрын төлбөр тооцоонд маргаан байхгүй. Гэхдээ тус газар гэмт хэрэг, зөрчил гардаг, иргэдийн зүгээс хотын өнгө үзэмжид сөргөөр нөлөөлөхүйц уг барилгатай холбоотой гомдол, санал их ирдэг гэлээ.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар газрын тохижилтын асуудалд иргэдээс санал авахыг Баянзүрх дүүргийн Засаг даргад үүрэг болгов.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.126.92.98
маш зөв шийдвэр
Хариулах66.181.160.67
Бас мөн дүүргийн Хөлийн голд хаус хороолол хог болоод олон жил боллоо. Газрын зартай наймаач Ми.энхболдын балаг биз.өвөлдөө халиа тошин зундаа гадаргын ус намаг үёр угаасаа ямар ч амьдрах боломжгүй түүнийг учрыг олж цэвэрлэх зардлыг буруутнаас гаргуул нөх нэх тооцоо хий шоронд хатаа.
Хариулах66.181.177.218
Естой зев шийдвэр байна. Их хотын енге vзэмжийг гутаасан балгас байсан.
Хариулах202.131.249.14
ДЭМЖИЖ БАЙНА, ОДОО бараг 20 жил боллоо, ХАНГАЛТТАЙ, САЙХАН АМРАХ ТАЛБАЙ ГАРГАХ ЦАГ БОЛСОН, АМЖИЛТ
Хариулах213.87.89.70
Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw
Хариулах