Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт, D.Parliament.mn цахим системийг танилцуулах уулзалт боллоо. НИТХ-ын төлөөлөгч нар, нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын удирдах ажилтнууд, албан хаагчид оролцсон уг уулзалтад УИХ-ын дарга Г.Занданшатар, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар, НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан нар үг хэлж, албан хаагчдын сонирхсон асуултад хариуллаа.
ИРГЭН БҮР ТӨРИЙН ХЭРЭГТ ШУУД ОРОЛЦОЖ, САНАЛАА ӨГДӨГ БОЛНО
Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар:
“D.Parliament.mn сайтыг нээснээр УИХ-ын үйл ажиллагааг нээлттэйгээр таны гар дээр тавьж байна гэсэн үг. Анх 1996 онд интернэт нэвтрүүлэхэд ердөө 500 хүн холбогдож байсан бол одоо нийт өрхийн 80 хувь нь интернэтэд холбогдсон. Нийт хүн амын 84.7 хувь нь ухаалаг гар утас хэрэглэж байна. Тэгэхээр ухаалаг утастай хүн бүр төрийн хэрэгт шууд оролцож, санал бодлоо илэрхийлж болно. Энэ сайтыг ард иргэд та бүхэн хэрэглэж, бодит саналаа өгдөг байх хэрэгтэй. Ингэж байж төрийн үйл ажиллагаа нээлттэй болж, ардчиллын төгөлдөршил, парламентын ардчиллын төлөвшил явагдана” гэсэн юм. Түүнчлэн тэрбээр Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт бол огт хийж болдоггүй зүйл биш, харин дэлхий нийтийн жишиг гэдгийг эш татан тайлбарласан.
Уулзалтад оролцогчдын зүгээс Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт болоод D.Parliament.mn цахим системийн талаар асуулт асууж, санал хэлсэн байна.
Мөн түүнчлэн Монгол Улсын нутаг дэвсгэрийн нэгжийг эргэн харж, оновчтой тогтоохгүй бол аймгийн төвөөсөө алсгүй оршдог зарим сум захиргааны ажилтнуудаас нь өөр хүнгүй шахам болсныг, нийслэл-аймаг, сум-дүүрэг, баг-хороо гэсэн статус оновчгүй байгааг олон хүн хэлж байлаа.
“НИЙСЛЭЛИЙГ АЙМАГТАЙ, ДҮҮРГИЙГ СУМТАЙ, ХОРООГ БАГТАЙ ДҮЙЦҮҮЛСЭН ЗААЛТ ХОТЫН ХӨГЖЛИЙГ БАРИГДМАЛ БАЙДАЛД ОРУУЛЖ БАЙНА”
Уулзалтын төгсгөлд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар:
-Хүн амынх нь талаас илүү хувь нь аж төрдөг Улаанбаатар хот бол улсдаа нийгэм, эдийн засгийн томоохон цогцолбор юм. Тийм учраас НИТХ, НЗДТГ-аас Улаанбаатар хотын хөгжил цэцэглэлтийн төлөө нийслэлчүүдийн тулгамдаж байгаа асуудлыг нэгдмэл бодлогоор шийдвэрлэхээр УИХ, Засгийн газартайгаа хамтдаа ажиллаж байна. Нийслэл хот бие даасан эдийн засагтай байх ёстой гэдэг байр суурийг бүгд дэмжин, хэрэгжүүлэхээр зорин ажиллаж байна. УИХ-ын дарга нийслэлчүүдийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд идэвх санаачилга гарган, УИХ-ын гишүүдийг манлайлан нийслэлд хоёр удаа ажилласан. УИХ-д Улаанбаатар хотыг дэмжих Түр хороог байгуулж, оновчтой шийдлүүд гарган ажиллаж байна. Бид эрх зүйн шинэтгэлийг, эдийн болон засаглалын шинэтгэлийг хийхийг зорьж байгаа” хэмээн өгүүлсэн.
Эх Сурвалж: НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
213.87.158.141
Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw
Хариулах