Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн баяр наадам энэ жил өргөн цар хүрээтэй зохион байгуулагдах гэж байна. Үүнтэй холбогдуулан Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хүнс, хөдөө аж ахуй, худалдаа, үйлдвэр, үйлчилгээний хэлтсийн дарга Т.Золжаргал мэдээлэл өглөө.
“Өмнөх жилүүдтэй адил наадмын үйл ажиллагаа Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна талбайд болон Хүй долоон худаг гэсэн хоёр тойрогт болно. Нийслэлийн хэмжээнд худалдаа үйлчилгээ, хоол үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдэд зөвшөөрөл олгоод явна. Энэ жилийн хувьд зөвшөөрлийг зөвхөн цахимаар олгоно.
Худалдаа эрхлэх хүсэлтэй аж ахуйн нэгжүүдийн хүсэлтийг зургаадугаар сарын 29-ний 08:00 цагаас долдугаар сарын 1-ний 17:00 цаг хүртэл www.ulaanbaatar.mn сайтаар бүртгэж авна. Ингэхдээ шаардлага хангасан газруудыг баталгаажуулаад QR код олгоно. Урьд жилүүдийнхтэй адил ерөнхий шаардлагыг аж ахуйн нэгжүүдэд тавьж байгаа. Ерөнхий тогоочтой байх гэсэн шаардлага хэвээр үйлчилнэ. Мөн эрүүл ахуйн үүднээс бүтээгдэхүүний гарал үүслийн бичгийг заавал шаардаж байна.
Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоон худагт нийт 374 аж ахуйн нэгжүүд худалдаа үйлчилгээ, хоол үйлдвэрлэл явуулах боломжтой. Цэнгэлдэх хүрээлэнд асар гарна, харин хүй долоон худагт гэрээр үйл ажиллагаагаа явуулна. Мэргэжлийн байгууллагууд баяр наадмын өдрүүдэд бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж, хяналтыг тогтмол зохион байгуулна” гэлээ.
У.Ундрах
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
213.87.149.129
Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw
Хариулах