Үндэсний их баяр наадмын тасалбарыг энэ жилээс эхлэн нэгдсэн вэбсайтаас цахимаар худалдан авах боломжтой болжээ.
Тодруулбал, Үндэсний их баяр наадмын албан ёсны вэбсайт болох eNaadam.mn-ээр үйл ажиллагаатай холбоотой захиалга, зөвшөөрлүүд худалдаалагдах ба баяр наадмын комиссоос гаргасан нийт найман мянган тасалбар зарагдах аж.Түүнчлэн уг сайтад баяр наадмын хөтөлбөр, 21 аймгийн мэдээлэл багтжээ.
Тасалбар захиалга 2022 оны долоодугаар сарын 1-ний 11:00 цагт eNaadam.mn сайт дээр идэвхжих ба вэбсайтад албан ёсны бүртгэлээ урьдчилан үүсгэсэн байх шаардлагатай юм. Нэг хэрэглэгч үүсгэсэн бүртгэлээ ашиглан хамгийн ихдээ хоёр тасалбар худалдан авах боломжтой.
Тасалбар захиалга баталгаажсаны дараа та бүртгэл дээр оруулсан хаягаараа тасалбараа хүргүүлэн авч болно. Мөн уг сайтаар дамжуулан Хүй долоон худагт автомашинаа байршуулах зогсоолын эрхээ ч баталгаажуулах боломжтой аж.
Тасалбар, зогсоолын зөвшөөрлийн тоо цөөн, худалдан авах хүсэлтэй хүний тоо их байдаг тул цахим захиалгаа амжилттай хийхэд тань туслах дараах заавар мэдээллийг хүргэе.
Захиалга баталгаажихгүй байх хэд хэдэн шалтгаан бий.
1. Таны төлбөр амжилттай болоогүй буюу банкны гүйлгээ, дансны үлдэгдэл, интернэтийн тасалдал зэргээс шалтгаалан төлбөрийн гүйцэтгэл дээр саатал үүсэх.
2. Захиалга баталгаажуулах хугацаа өнгөрсөн.
3. Төлбөрөө дутуу төлсөн. Иймээс “Таны төлбөр амжилттай төлөгдлөө” гэсэн төлөвийг төгсгөлд нь гарч ирж байгаа эсэхийг заавал шалгах шаардлагатайг сануулъя. Үндэсний их баяр наадмын тасалбарыг Коди ХХК-тай хамтран, тэдний програм хангамжид суурилан борлуулна. Коди ХХК-ийн зүгээс систем унахгүй, гацахгүй, нэг дор нэг сая хүн зэрэг хандах боломжтой гэх баталгаа өгч байгаа юм байна. Үйл ажиллагаатай холбоотой нэгдсэн мэдээ мэдээллийг eNaadam.mn, болон Naadam 2022 сошиал хуудсуудаас цаг алдалгүй авах боломжтой.
В.Цэнд-Аюуш
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
213.87.149.129
Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw
Хариулах66.181.161.86
Ерөнхийлөгчийн хажууд суувал хэд вэ? Улс эх орноо цаашид яах гэж байгаа стратеги төлөвлөгөө байна уу? Асууя
Хариулах