Шинэ Үндсэн хуулиа баталсан он цагаас буюу 1992-2019 оны хооронд Монгол Улс 15 Засгийн газрын нүүр үзсэн байдаг. Арван таван Ерөнхий сайдын тэргүүлсэн Засгийн газруудын дундаж наслалт ердөө 1.6 жил буюу 18 сар байсан. Нэг хүн хамгийн багадаа гуравхан сар Ерөнхий сайдаар ажилласан бол нэг яамны сайдыг дөрвөн жилд дөрвөн хүн залгуулсан гашуун түүх өнгөрсөн 30 жилд бичигджээ.
Монгол Улс 1990-ээд оноос олон намын тогтолцоонд шилжсэн ч улс төрийн намууд өнөөдрийг хүртэл хангалттай хэмжээнд хөгжиж, төлөвшсөнгүй. Урт хугацааны төлөвлөлтгүй, сонгуулиас сонгуулийн хооронд амьдарч, аз нь таарвал сонгуульд ялж, Засгийн эрхийг барихдаа дотоод зөрчлөө шийдэж чадахгүй Засгийн газраа унагааж байсан тохиолдлууд сонгуулийн системийг өөрчлөх замаар парламентын ардчилсан тогтолцоог хадгалах, улс төрийн намыг илүү тогтвортой, мэргэжлийн болгох ёстойг сануулж байгаа.
Тиймээс УИХ-ын сонгуулийг холимог тогтолцоонд шилжүүлж, УИХ-д олон намын төлөөллийг оруулах замаар зөвшилцлийн ардчиллыг бэхжүүлэх нь зүйтэй гэдэг дээр улс төрийн намууд санал нэгдээд байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
213.87.149.129
Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw
Хариулах