Өнөөдөр эхлэх ФИБА 3х3 эмэгтэйчүүдийн Дэлхийн Гран Прид Монголын гурван баг өрсөлдөнө

2022/07/01

Өнөөдөр /2022.07.01/ ФИБА 3х3 эмэгтэйчүүдийн Дэлхийн Гран При 15:00 цагаас Улаанбаатар Палас дахь Рояал 3х3 Event Hall-д эхлэх гэж байна. Тус тэмцээн нь долдугаар сарын 2 хүртэл үргэлжлэх бөгөөд Монголд анх удаа зохион байгуулагдаж буйгаараа онцлог.

Шинэхэн дэлхийн аварга Франц, Нидерланд, Польш, Румын, Чех, Польшийн шигшээ багууд өрсөлдөхөөр манай улсад иржээ. Уг тэмцээнд Монгол улсын гурван баг өрсөлдөх ба Олимпийн шигшээ баг болон Канадын шигшээ багийн тоглогч Рашида Тимбиллагаар хүчээ зузаатгасан Улаанбаатар Амазонс клуб, Тайвань улсад сагсан бөмбөгөөр суралцахаар зориод буй залуучуудын Сүхбаатар Амазонс багууд өрсөлдөх аж.

У.Ундрах



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.163.29
    2022/07/02

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw

    Хариулах