Өнөөдөр ЭМЯ-ны холбогдох албаны хүмүүс "Засгийн газрын иргэд, олон нийттэй харилцах 11-11 төв"-өөр сар болгон Эрүүл Мэндийн салбарт ирж байгаа иргэдийн санал хүсэлт, гомдлын шийдвэрлэлт мөн авч хэрэгжүүлж байгаа бодлого шийдвэртэй холбоотой мэдээллийг хүргэлээ.
ЭМЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Ц. Эрдэмбилэг: "Энэ оны зургаан сард 11-11 төвд Эрүүл Мэндийн салбартай холбоотой нийт 144 өргөдөл гомдол хүсэлтийг хүлээж авч шийдвэрлэлээ. Нийт хүлээж авч шийдвэрлэсэн өргөдөл гомдлын 60.4 хувь нь гомдол, 5.6 хувь нь санал, 7.6 хувь нь хүсэлт, 26.4 хувь нь талархал эзэлж байна.
Нийт ирсэн өргөдөл гомдлыг хамгийн их хүлээж авч шийдвэрлэсэн 11 байгууллага байна. Үүнээс Улсын Нэгдүгээр төв эмнэлэг 17.6 хувь, Улсын Хоёрдугаар төв эмнэлэг 13.8 хувь, ЭМ-ийн хөгжлийн төв 13.8 хувь, Хавдар судлалын үндэсний төв 10.3 хувь, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв 9.2 хувь, Улсын гуравдугаар төв эмнэлэг 8 хувь, ХӨСҮТ 6.9 хувь, Бусад ЭМ-ийн байгууллага 10.3 хувийг эзэлж байна.
Нийт шийдвэрлэсэн өргөдөл гомдлыг агуулгаар нь харвал "Эмчилгээ үйлчилгээ"-тэй холбоотой өргөдөл, гомдол 42.7 хувь, "Эмнэлэгт цаг авахтай холбоо"-той санал өргөдөл гомдол 37.9 хувь, "Эмч ажилчдын харилцаа, хандлагатай холбоо"-той 12.6 хувь, Бусад санал гомдол 6.8 хувийг эзэлж байна. Дээрх гомдлуудыг иргэн бүрт утсаар холбогдон шийдвэрлэж, зохих арга хэмжээг авч ажиллаж байгаа" гэв.
Мөн тэрбээр: "Эрүүл Мэндийн даатгалын тухай хуульд, "Эрүүл Мэндийн даатгалын байгууллагатай гэрээ байгуулсан байгууллагууд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг даатгуулагчдад харъяалал харгалзахгүй үйлчилнэ" гэж заасан. Өөрөөр хэлбэл иргэн даатгуулагч тухайн шатлалын эрүүл мэндийн байгууллага дундаасаа сонгоод харъяалал харгалзахгүй үйлчлүүлэх боломжтой.
Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуульд заасны дагуу дараах шалтгааны улмаас иргэд шууд лавлагаа шатлалын Эрүүл Мэндийн байгууллагад хандах боломжтой байдаг. Үүнд, осол гэмтэлд өртсөн, Эмнэлгийн яаралтай тусламж авах, хойшлуулалшгүй нөхцөл байдал үүссэн бол шууд лавлагаа шатлалд хандах эрх нь иргэдэд нээлттэй байгаа.
Иймд төрөх үеийн эрх барихын яаралтай тусламж, шүд, эрүү, нүүр амны өвчин эмгэгийн улмаас авах тусламж үйлчилгээг авах бол шууд лавлагаа шатлалд хандах бүрэн боломжтой байгаа" гэв.
Б. Оргил
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
197.211.53.19
Бүгдэд нь энэ өдрийн мэнд, та санхүүгийн бэрхшээлийг даван туулсан хэвээр байна уу, танд бөөрийг 760,000 доллараар зарж, эрүүл саруул байх боломж байна. Fortis эмнэлэг бөөрний хүнд донороос 760,000 долларын бөөр худалдаж авч байна, тэд хамгийн сайн эмчтэй, хүссэн зүйлээ авч, ядуурлаас ангид байхын тулд байгаа зүйлээ ашигладаг, хэрэв та бөөрний өвчний улмаас бөөр шилжүүлэн суулгахыг хүсч байвал тэд боломжтой. бөөр шилжүүлэн суулгахад тусална Хэрэв та бөөр худалдаж авах эсвэл зарахыг хүсвэл тэдэнтэй холбоо барьж болно Тэр ч байтугай бид танд визээ хагалгаанд орох болон мэс засал хийлгэсний дараа нэн даруй боловсруулахад зориулж мөнгөний тодорхой хэсгийг төлдөг Мэс засал хийвэл тэд танд бэлэн мөнгө өгдөг Сонирхсон хүн эмнэлэгтэй холбогдож болно (fortis.hospital.in@ gmail.com)
Хариулах213.87.163.29
Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw
Хариулах