БНСУ-ын жүжигчин Юү Түн "АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЭЛЧ" өргөмжлөлийг цуцалжээ

С.Гандэлгэр
2022/07/01

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ БНСУ-ын иргэн Юү Түнийг аялал жуулчлалын элчээр өргөмжилсөн тухай мэдээлэл цахим орчинд нийтлэгдсэн. Тэгвэл түүнтэй холбоотой таагүй мэдээллүүд иргэдийн шүүмжлэлийг дагуулаад байна.

Тухайн асуудлаар Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайд Б.Бат-Эрдэнэ өөрийн цахим хуудастаа: 

"Хэт дэвэргэсэн мэдээллүүд явж байгаа тул мэдээлэл хүргэе. 

БНСУ-ын иргэн Юү Түн-ийг Солонгосоос Монголд аялсан анхны аялагч жүжигчин бөгөөд судалгаагаар Солонгосчууд нэвтрүүлгийг нь үзээд Монгол Улсад аялж үзсэн гэсэн үндэслэлээр өргөмжлөл олгосон. 

Мөн өргөмжлөл олгосны дараа Монгол эмэгтэйчүүдтэй олон удаа гэр бүл болж байсан мэдээллүүд ирсэн бөгөөд 2022.06.21-ний өдөр буюу томилсоноос 4 хоногийн дараа Өргөмжлөлийг цуцалсан болно. Сайдын зүгээс томилсон тушаал гаргаагүй бөгөөд зөвхөн өргөмжлөл олгох үйл ажиллагааг хийсэн болохыг мэдэгдэе" хэмээжээ. 




Сэтгэгдэл (6)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.21.117.2
    2022/07/04

    Анхнаасаа ийм хөгийн сда нарт битгий нүүр өгч бай л даа кк

    Хариулах
  • 64.119.20.175
    2022/07/03

    Сэжгийн царайтай өвгөнтэй яасан олон монгол хүүхэн гэрлээ вэ ккккк

    Хариулах
  • 66.181.160.99
    2022/07/02

    Таваг хоолны сайд найзууд Монголоор дүүрэн гэж Со-гууд амны зугаа гаргаж явцгаах!!!!!!!

    Хариулах
  • 202.55.188.126
    2022/07/02

    Төрийн сайд байж ямар хүнийг элч, төлөөлөгчөөр өргөмжилж байгаагаа судалдаггүй юм байх даа. Боловсролгүй нь харагдаж байна.

    Хариулах
  • 213.87.163.29
    2022/07/02

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw

    Хариулах
  • 64.119.22.176
    2022/07/01

    хөнгөмсөгөөр ажилд хандахаа болиоч дээ ичмээр юмаа

    Хариулах